ХӨСҮТ: Өвчтөн КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАРААР нас бараагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.13/ ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн төгсгөлд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн нас барсан гэдгийг хэллээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Элэгний хатууралтай, хам дутагдалтай хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээллийг өгсөн. Тэр хүн нас барсан харамсалтай явдал боллоо. Тэрээр наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр биеийн байдал нь маш хүнд ирсэн. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт 11 хоног эмчлүүлж байгаад нас барлаа. Энэ хүн коронавирусний халдвараар нас бараагүй. Дөрвөн удаагийн шинжилгээгээр халдвар илрээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ. 

Түүнчлэн "Өнгөрсөн хоногт нийт 487 хүнд шинжилгээ хийлээ. Тэдний 483 хүнээс нь халдвар илрээгүй. Харин дөрвөн хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Нэг нь ОХУ-ын иргэн, үлдсэн гурав нь Монгол Улсын иргэн байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 16 жолоочоос халдвар илрээгүй. Халдвар авсан иргэдийн тоо 297-д хүрлээ. Тэдний 264 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Харин ХӨСҮТ-д халдвар авсан 28 хүн хэвтэн эмчлүүлж байна" гэж ярилаа. 

Top