Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр дөрвөн орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Хамгийн эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийтэй уулзсан. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын аюулгүй байдалд анхаарч, тусалж дэмжихийг хүссэн бол Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшитай цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэл учирч байгаа өнөөгийн нөхцөлд нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг уламжиллаа. Харин БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунтай уулзах үеэрээ цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр тус улстай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.
АНУ-д амьдарч байгаа иргэдэд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзах үеэр Элчин сайд М.Клечески Парламентын ээлжит сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, Ерөнхий сайдад ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулах гэж байгааг дурдав. Монгол, Америкийн хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд Ковид-19 цар тахлаас үл хамааран идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай Замын зураглалыг амжилттай хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Ковид-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байгаад Элчин сайд баяр хүргэж, АНУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн эдийн засгийн чиглэлээр хийгдэж буй хоёр талын хамтын ажиллагааны зарим төсөл, санал, санаачлагын талаар танилцуулж, хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковид-19 цар тахалтай тэмцэхэд АНУ-аас манай улсад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, тус улсад амьдарч байгаа монгол иргэдийн аюулгүй байдалд анхаарч, тусалж дэмжихийг хүсэв. Талууд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх тухай АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь Компакт гэрээ, Америкийн хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийн шугамаар хэрэгжиж буй сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Ковид-19 цар тахалтай тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг Элчин сайд Х.Кобаяши хэллаа. Түүнчлэн Япон улсын Засгийн газар Монгол Улсад олон талт харилцааны хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнд талархал илэрхийлээд Ковид-19-ийн улмаас эдийн засгийн хүндрэл учирч байгаа өнөөгийн нөхцөлд нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов. Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг сайтар хангах талаар санал солилцов. Мөн НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.
Иргэдээ татаж авах чиглэлд хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав. БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэв. Ковид-19 цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ хэлэв. Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцов.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав. УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар ажлаа эхэлсэнд БНХАУ-ын дарга Ши Жин Пин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд Чай Вэньруй уламжилж, амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Хоёр улс Ковид-19 цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгох, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах нь зүйтэй гэж үздэгээ тэмдэглэв. Хятадын тал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ирснийг Элчин сайд Чай Вэньруй нотлож, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын ажлыг тогтмолжуулах нь чухал гэв. Талууд “Ногоон гарц” түр журам, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар ярилцав.
Сэтгэгдэл ( 3 )
Toroos hulgai hiigchid orshooliin huulid ordoggui ym shu.
Yagaad ovchlogsod yxegsdiin toogoor delxiid 1t baigaa,oorsdiin amerikiin irged bolood amerikt baigaa busad yndestengyyded mash xetsyy baixad mongol ulsiin irgediig amerikt jichid ni asramjilj xamgaalj tusalna gej Xyrelsyx bodoj baigaa yum bol ?Naad sanaa tavij jyjiglej baigaa togloltoo zogsooj zovxon mongolchuuddaa xilee neex yum bol delxiin ontsog buland gatscan mongolchuud maani gadnii ulsaar xalamjluulax shaardlaggyi,chamaar tataj changaalgaj chiryylexgyigeer xilee neesen ornuudiin marshrutaar oorsdoo xil deeree yavaad irj chadna shyy dee !
яг өнөөх л монгол зан. Бүүр нэг эрхлээд яахаа мэдэхээ байчихсан хүүхэд... Ямар ч улс бидний иргэдийг явуулахгүй гээгүй. Иргэдээ авбал сайн гэсэн хандлагатай байгаа болохоос биш. Манайхан өөрсдөө авахгүй байгаа, зүгээр л мөнгө илүүчлэхгүйн тулд.. Гадаадад гацсан иргэдийн тал нь хүртэл мөнгөө өгье, аваачаа гээд байхад авахгүй байгаа шүү дээ. гадны улсын төлөөлөгчид бүр манай эргүүнүүдийн бодож ярьаж байгаа, царай зүсийг нь хараад бүр гайхдаг байхаа,. Өөрсдөө иргэдээ авахгүй байж, бүр онгоц зохицуулаад өгье, хүлээж авах уу гэхэд үгүй гээд байж тэгсэнээ эргэж хараад ”та нар халамжлараарай”...