ШУУД: Өнгөрсөн 24 цагт коронавирусний 170 тохиолдол нэмэгдлээ

2021 оны 03 сарын 21

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 21-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна. 

/2021.03.21, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 18 лабораторид 9520 шинжилгээ хийгдэж, 170 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 4976 боллоо.

Сүүлийн 24 цагт 126 хүн эдгэрсэн сайхан мэдээтэй байна. Ингэснээр эдгэрсэн хүний тоо 3477 /70%/ боллоо. Үүнийг эмнэлгээр нь ялгаж үзвэл Эх нярайн эмэгтэйчүүдийн 2-р төвөөс 92 хүн, ХӨСҮТ-өөс 15 хүн, Цэргийн төв эмнэлгээс 14 хүн, Төв аймагт 15 хүн эдгэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, БГД-ийн Нэгдсэн эмнэлэг, Завхан, Төв, Хөвсгөл аймагт нийт 1365 хүн эмчлэгдэж байгаас 1191 хүн хөнгөн, 159 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бол хүнд 12, нэн хүнд байдалтай гурван хүн байна.

Шинээр бүртгэгдсэн 170 хүн бүгд дотоодын халдвар бөгөөд дотоодын халдрварын тоо 4443 боллоо. Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод 168 тохиолдол бүртгэгдэж, нийслэл хотын өвчлөл 4078 боллоо. Хоёр дохиолдол нь Төв аймагт батлагдсан байна. Ингэснээр аймаг орон нутагт бүртгэгдсэн халдвар 366 боллоо.

Шинээр халдвар авсан 170 хүний 160 нь ойрын хавьтал байна. Харин 10 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судлалын ажил явагдаж байна. Эдгээр эх уурхайг нь тодорхойлж байгаа хүмүүсийн оршин суугаа байршлын хувьд:

  • БЗД-ийн 23-р хороо
  • БГД-ийн 1-р хороо
  • СХД-ийн 3, 18, 25, 34, 39-р хороонд байна" гэлээ.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top