ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 11-ний 09:00 цагийн байдлаар хүргэлээ.
Сүүлийн 24 цагт коронавируст халдвар авсан 126 хүн эдгэрсэн сайхан мэдээтэй байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 3477 /70%/ боллоо. Үүнийг эмнэлгээр нь ялгаж үзвэл Эх нярайн эмэгтэйчүүдийн 2-р төвөөс 92 хүн, ХӨСҮТ-өөс 15 хүн, Цэргийн төв эмнэлгээс 14 хүн, Төв аймагт 15 хүн эдгэрсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 18 лабораторид 9520 шинжилгээ хийгдэж, 170 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 4976 боллоо.
Шинээр бүртгэгдсэн 170 хүн бүгд дотоодын халдвар бөгөөд дотоодын халдрварын тоо 4443 болж байна. Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод 168 тохиолдол бүртгэгдэж, нийслэл хотын өвчлөл 4078 боллоо. Хоёр дохиолдол нь Төв аймагт батлагдсан байна. Ингэснээр аймаг орон нутагт бүртгэгдсэн халдвар 366 боллоо.