Төв аймгийн Сэргэлэн сумынхан 22000 га газрыг нь ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД авахыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Төв аймгаас Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс 22 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргажээ. Үүнийг эсэргүүцсэн нутгийн иргэд болон малчдын төлөөлөл өнөөдөр /2021.03.22/ Төрийн ордны гадна жагсаал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

Тэд дээрх шийдвэрийг эсэргүүцэж Төв аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Энхболд, Ж.Батжаргал нар болон Барилга, хот байгуулалтын сайд, Төв аймгийн Засаг дарга нарт албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв.

Энэ талаар тэд хэлэхдээ "Малчдад тохиолдсон бэрхшээл маш их бий. Сэргэлэн сумын гуравдугаар багийн нутагт Майдар хотыг байгуулна гэж 12 мянган газ газрыг тусгай хэрэгцээнд авсан. Өвөлжөө, хаваржаа нь нурчихсан. Отрын байдалтай байна. Гэтэл тэр 12 мянган га газарт ямар ч бүтээн байгуулалт байхгүй. Одооны 22 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авах гэж байгаа эрх мэдэлтнүүдийн газрын наймаатай холбоотой гэж хардаж байна. Судлаад үзэхээр Ерөнхийлөгчтэй холбоотой байдаг юм билээ. Сум, орон нутгийн удирдлагууд малчид биднийг гуйхгүй, авахаа авна гээд л хүчээр асуудлыг шийдэж байна шүү дээ" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэд(124.158.82.128) 2021 оны 03 сарын 24

газар дээрэмдэхээ болихыг ”хүсье” Онгоцны буудал тойрсон зочид буудал баар ресторан барих гэсэн төлөвлөгөө ажээ Газрын наймаачид хорхой нь гозолзоод цээжний хонжоогоо аль хэдийн хийчихсэн яваа.Наранхүү баахан газар авч байгаа сураг гарсан Төв аймгийн засаг дарга ямарч байсан нэг лексус 570-н бамбагар суудал дээр бялхалзах нь лавтай

0  |  0

(103.26.195.70) 2021 оны 03 сарын 22

майдар хотоо бүүр зогсоо. нэг бурхан л гозойгоод өөр юу ч алга. баттулга бас мөнгө салхинд хийсгэж бид төлж байх алба юм уу. хөдөөгөө сайхан малжуулаад ан амьтад сүлжилдсэн газар болго_

1  |  0
Top