ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 22-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
/2021.03.22, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 10049 шинжилгээ хийгдэж, 210 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 5186 боллоо.
Харин сүүлийн 24 цагт 129 хүн эдгэрэн нийт эдгэрсэн хүний тоо 3606 (70%) болж байна.
Шинээр бүртгэгдсэн 210 хүний дотоодын халдвар 209 байна. Ингэснээр дотоодын халдварын тоо 4652 боллоо. Нэг тохиолдол нь Будапешт-Улаанбаатарын нислэгээр ирсэн, зөөвөрлөгдөж ирсэн халдвар 426 болсон.
Улаанбаатарт 206 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийслэлд бүртгэгдсэн нийт халдварын тоор 4284 боллоо. Мөн Хөвсгөл аймагт гурван тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Ингэснээр аймаг, орон нутгийн халдвар 369 боллоо.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, БГД-ийн Нэгдсэн эмнэлэг, Завхан, Төв, Хөвсгөл аймагт нийт 1407 хүн эмчлэгдэж байгаас 1209 хүн хөнгөн, 180 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бол хүнд 15, нэн хүнд байдалтай 3 хүн байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ