Э.Тэмүүлэн: Нийслэлд 206, Хөвсгөл аймагт 3 тохиолдол шинээр илэрлээ

2021 оны 03 сарын 22

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 22-ний 09:00 цагийн байдлаар хүргэлээ. 

/2021.03.22, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 10049 шинжилгээ хийгдэж, 210 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 5186 боллоо. Харин сүүлийн 24 цагт 129 хүн эдгэрэн нийт эдгэрсэн хүний тоо 3606  (70%) болж байна.

Шинээр бүртгэгдсэн 210 хүний дотоодын халдвар 209 байна. Ингэснээр дотоодын халдварын тоо 4652 боллоо. Нэг тохиолдол нь Будапешт-Улаанбаатарын нислэгээр ирсэн, зөөвөрлөгдөж ирсэн халдвар 426 болсон.

Улаанбаатарт 206 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийслэлд бүртгэгдсэн нийт халдварын тоор 4284 боллоо. Мөн Хөвсгөл аймагт гурван тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Ингэснээр аймаг, орон нутгийн халдвар 369 боллоо.

Шинээр халдвар авсан 210 хүнээс 185 нь ойрын хавьтал байна. Харин 25 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил явагдаж байна.

Эх уурхайг доторхойлж байгаа иргэдийн байршлын хувьд:

  • БЗД-ийн 5, 11, 15-р хороо
  • СБД-ийн 7-р хорор
  • БГД-ийн 4, 5, 11, 20, 24, 25-р хороо
  • ХУД-ийн 1, 11, 17, 18-р хороо
  • ЧД-ийн 5, 17-р хороо
  • СХД-ийн 9, 14, 26-р хороонд байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, СБД-ийн Нэгдсэн эмнэлэг, СХД-ийн Нэгдсэн эмнэлэг, БГД-ийн Нэгдсэн эмнэлэг, Завхан, Төв, Хөвсгөл аймагт нийт 1407 хүн эмчлэгдэж байгаас 1209 хүн хөнгөн, 180 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бол хүнд 15, нэн хүнд байдалтай 3 хүн байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dolgor(202.126.89.235) 2021 оны 03 сарын 22

2 zaluu mergejiliin emch nariug solihgvi baigaaraa bitgii uls tojoid baigaachee virvsiin tarhalr ihsej bna bidniug hamgaalah mergejiliin emchiig bvv soli

0  |  0
zochin(202.126.88.128) 2021 оны 03 сарын 22

Temvvlen baigalmaa 2 g solij bolohgvi shvv. Mash sain zaluu emch nar. Ajlaa sain hiij bgaa.tarhalt bol ene 2 oos ogthon ch shaltgaalaagvi. Bvh delhii niiteer tarhaj bgaa.hvn solid virys byyrch bna yy. Vgvi .

0  |  0
Top