Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2021.03.22/
Өнөөдөр дархлаажуулалтын 40 цэгт 104 баг 11.280 хүнийг вакцинд хамруулна. 50-64 насны иргэдийг голчлон дархлаажуулалтад хамруулах аж. Тухайн насны иргэдэд вакцинд хамрагдах талаарх мэдээллийг харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвөөс өгч байгаа гэлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 50-64 насны 180 орчим мянган иргэд байгаа аж.
Тодотгоход, гуравдугаар сарын 21-ний 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 209.278 иргэн коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна. Энэ нь дархлаажуулалтад хамруулах зорилтот бүлгийн 10 хувь юм. Монгол Улс 2.015.280 иргэнийг вакцинд хамруулахаар зорьж буй. Зорилтот бүлгийн 10 хувийг дархлаажуулалтын эхний тунд хамруулахад нэг сарын хугацаа зарцуулжээ.