Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2021.03.22/
Коронавирусний халдвартай нэг иргэнийг эмчлэхэд 8 сая төгрөгийн зардал гардаг гэх мэдээллийг хэвлэлийнхэн дахин тодруулж асуулаа.
Эрүүл мэндийн яамнаас энэ талаар хэлэхдээ “Энэ нь нэг хүний бус нийт өвдсөн хүмүүсийг эмчилж, эдгээхэд шаардагдаж байгаа бүх зардлыг дундажлан хуваан, тооцож гаргасан зардал байдаг.
Өмнө нь 8 сая гэж байсан. Одоо бол 4 сая төгрөгөөр тооцогдож байгаа гэлээ. Зарим өвчтөн нэг, хоёр сая төгрөгийн зардлаар эдгэрч байхад нь зарим хүнд хэлбэрээр өвдсөн өвчтөн амьсгалын аппарат зэрэг өндөр өртөгтэй эм, багаж төхөөрөмжийн тусламжтайгаар эдгэхэд 200 сая төгрөгийн зардал гарсан нь ч байдаг гэлээ.