С.Энхболд: 14 хоногийн ХӨЛ ХОРИО тогтоох саналтай байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр (2021.03.22) уулзлаа. 

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд нэгдсэн дархлаажуулалт орон даяар идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж буйгаа мэдэгдээд, "Хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа илэрхийлэв. 

Тэрбээр "Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож, халдварын тархалтыг бууруулах ёстой" гэж үзэж байгаа аж.  

Тэгвэл гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгааг Сангийн сайд дурьдаад, "Хөл хорио тогтоохгүй байх саналтай байгаа"-гаа мэдэгдэв. 

Тухайлбал, "Гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл. Гуравдугаар сарын 3-ны өдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр их наядын зээлийг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөг, 1,177 иргэнд ипотекийн зээл олгожээ. Гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл -B3 төлөв тогтворгүй байсан бол -B3 төлөв тогтвортой болж зэрэглэл ахижээ.  Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй энэ өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно" гэж Сангийн сайд байр сууриа илэрхийллээ. 

Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн эсрэг  цар тахлын тархалт нэмэгдэх урвуу хамааралтай үр дүнг харуулж байна. Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй ч нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс иргэн бүр, аж ахуй нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж хичээж ажиллахыг уриалья. Ирэх 14 хоногт УОК, НОК болон бусад холбогдох байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж, хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 05-19-ний өдрүүдэд гамшгаас хамгаалах эрсдлийн “Улаан түвшин”-д шилжүүлэхээс өөр аргагүйг нөхцөл байдал шаардаж байгааг дурдлаа.


Уулзалтаар вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуй нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Сангийн сайд нарын мэдээллийг сонсож, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцсон юм. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНСУ, БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ын Спутник-v гэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирснээс 209,274 хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна.  Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 40 гаруй хувьд нь халуурах зэрэг дархлаажуулалтын хэвийн хариу урвал илэрсэн бөгөөд хүндрэл, гаж нөлөө гараагүй байна. Монгол Улс вакцинжуулалтын хурдаараа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт, дархлаажуулалт хийж буй дэлхийн 146 орноос  17 дугаарт эрэмбэлэгдэж, дэлхийн дархлаажуулалтын дунджаас хоёр дахин их буюу 6.2 хувьтай байна.

Дэлхий дахинаа 13 төрлийн вакцин хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд вакцинжуулалт хийгээд 103 хонож байгаа бол КОВАКС хөтөлбөр хэрэгжээд 20 хоног, манай улсад вакцинжуулалт эхлээд 27 хоног болж, өдөрт дунджаар 15-20 мянган хүнийг хамруулж байна. Вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийх бөгөөд Улаанбаатарт зургадугаар сарын 1-н гэхэд нэг сая иргэн вакцинжуулалтын хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж дууссан байхаар тооцож байна. 

Энэ долоо хоногоос КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25 мянган тун Пфайзер вакцин орж ирэх бөгөөд 65+ насны болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хамруулахаар төлөвлөжээ. Вакцин худалдан авалтын саналаа хөрш орнуудад гаргаж, гэрээнүүд хийгдэж буй бөгөөд БНЭУ-аас Астразенека вакцин  худалдан авах хэлцэл хийж байна. Худалдан авалтын санхүүжилтийн саатал гарахгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.Эхний ээлжинд 3, 4 дүгээр сард багтаан 1.3 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөжээ. Хувийн дөрвөн аж ахуй нэгж сайн дураар вакцинжуулалтад оролцох хүсэлтээ гаргасныг бүх талаар дэмжиж ажиллаж байгаагаа Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.65) 2021 оны 04 сарын 20

Bolyo ajilaa hiiya

0  |  1
Зочин(192.82.78.252) 2021 оны 04 сарын 13

Насанд хүрсэн бүх хүмүүст 1 сая төгрөг өгөөд ахиухан хоногоор үр дүнтэй хөл хорио тогтоож энэ халдваыг нам дармаар юмаа

0  |  1
Зочин(66.181.189.192) 2021 оны 03 сарын 23

Хол хорио ямарч нэмэргүй дээр нь ажилгүй дампуурч дуусаж бна.Маскаа зүүгээд зайгаа бариад гараа ариутгаад вакцинаа хурдан тарьвал яасан. юм.

1  |  0
Зочин(64.119.18.98) 2021 оны 03 сарын 23

14 хоног багадана, 3 хумиж, 3 алдлаа. Арайхийж нэг юм хулигдаж эхлэхээр нь элдвийн юм нэхэж бахиралдаад хамаг хөл хөдөлгөөнөө нээгээд дахиулчаад байх юм.\nЗасаг нь засаглаж чадахгүй, төр нь төмбийж чадахгүй болжээ.\nХүүхэд бүрт сар бүр 100 мянгыг өгч байна,\nТүлээ нүүрс үнэгүй,\nТог цахилгаан үнэгүй, \nХалаалт дулаан үнэгүй,\nХалуун хүйтэн ус, цэвэр ус үнэгүй,\nБохирыг үнэгүй зайлуулж байна,\nХог хаягдлыг үнэгүй хаяж байна,\nШаардлагатай айл өрхөд хүнсний талон хангалттай өгч байна,\nБизнес эрхэлдэг бол байшин барилгынх нь халаалт, цахилгаан, халуун хүйтэн ус, бохир ус зайлуулах үнэгүй, болоо

1  |  0
Зочин(192.82.68.159) 2021 оны 03 сарын 23

Нэг өрхөд 3000000 төгрөг тараагаад 14 хоног хөл хорио тогтоохгүй юу.Түүнээс яаж амьдар гээд байгаан бэ.Ажилтай хүн нэг ч байхгүй өрхүүд яах болж байна.ЭМЯ өарсдөа тараасан ХӨСҮТ ,ЭСЯ хоёр нийлж байгаад нийслэлийг бүхэлд нь тахлын голомт болгочихоод юу бодож байна.НИЙСЛЭЛИЙН ИРГЭД ГОЛОМТОД ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД АЮУЛТӨЙ ОРЧИНД АМЬДАРЧ БАЙНА.ТА НАР ӨӨРСДӨӨ ИЙМ БОЛГОЧИХООД ОДОО ЯАХ ЁСТОЙ ЮМ.ӨЧНӨӨН ХӨЛ ХОРИЛОО ЖИЛ ГАРАН БОЛЖ БАЙНА.ТА НАР УЛАМ ИХЭСГЭХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН ТЭР ЧИНЬ БИЕЛЭЛЭЭ.ОДОО РCR шинжилгээ авахгүй ьакцинжуулна гэнэ.Ингэх байсын бол яах гэж тэр их мөнгийг урсгаж байгаан.Үнэн хачин юм ЭМ

1  |  0
Зочин(202.126.90.91) 2021 оны 03 сарын 23

Одоо Эрүүл мэндийн яамыг сонсоод хэрэггүй. Үүний өмнөх хөл хорионд тархалтын тоо буураагүй . Цаашдаа ч буурахгүй. Үүнээс хамгаалахын тулд вакцин гарч байгаа. Вакцины ажлаа эртхэн дуусгаж эдийн засагтаа анхаарсан дээр.

1  |  0
Зочин(103.229.120.227) 2021 оны 03 сарын 23

Эмя шинэлэг бадлаар ажиллаа Туруу хол хорио тогтоогоод нэг орх шинжилгээ аваад ур дун гараагуй ш дээ Одоо гэрээр эмчлуулэх хумуусийн эмчилгээг сайн зохион байгуулмаар Иргэдэд твиээр хэрэгтэй мэдээлэл тогтмол огч баймаар. ямар эм витамин сайн байгаа тухай ил тод мэдээл Яиргэдийг шинжлэх ухааны мэдээллээр хангах талаар эмя маш муу ажиллаж байгаа Ногоо л иргэдийг юу ч мэддэггуй гэх ихэмсэг ханддаг хэвээрээ Зовхон эмч биш халдвар авсан хун оороо хичээж даван туулна Манай эмч нар иргэдтэйгээ захиргаадалтын дарга нар шиг харьцахаас хамтарч ажиллаж сураагуй Энэ муу зуршил нь ковидын уед их гай болж б

1  |  0
Би(202.126.89.104) 2021 оны 03 сарын 22

Уг нь иргэдийн ухамсар сэтгэл төрийн үйлчилгээ мөн хяналтаа сайжруулж ажлаа л хиймээр байна даа хаа хаанаа л зүтгэл сэтгэлтэй баймаар байна даа

0  |  0
Zochin(202.9.46.127) 2021 оны 03 сарын 23

Mergejliin hymyysee sons!tengriin yum yariagyi hiisver yum tusuuluugyi!hul horij yaraltai saaruulah arga hemjee av!

0  |  2
Zochin(202.9.46.127) 2021 оны 03 сарын 23

Hul horioo taviij saaruulah estoi!!!!

0  |  2
Зочин(202.126.88.32) 2021 оны 03 сарын 23

Хөл хорио болон вакцин өвчнийг улам л тарааж бн дөө

2  |  0
иргэн(202.9.46.114) 2021 оны 03 сарын 22

Хөл хорио хэрэггүй иргэд ухамсараараа гэр гэртээ бай,харин санаатай санаандагүй тараасан болон туссан хүмүүст хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.хорилоо хорьсонгүй огцор гэсэн малнуудаас залхаж байна

1  |  0
Zochin(103.212.118.147) 2021 оны 03 сарын 22

Ta nar bol hul horio togtoogood ch uchraa oloh hymyys bish gedeg ni haragdaj ba. Zygeer mergejliin hymyyst ni uguud zai bolbol zygeer bishuu

2  |  0
Зочин (139.5.219.21) 2021 оны 03 сарын 23

Оюунэрдэнэд эрүүл мэндийн сайд хэрэггүй юм бол нь өөрөө эрүүл мэндийн сайдаар давхар ажиллачих.үгийг нь тоохгүй байж болох уу. Огцорвол таарна

0  |  2
З(139.5.219.21) 2021 оны 03 сарын 23

Оюун эрдэнэ огцор. Эрүүл мэндээ 2-р т” ттавьж болох уу .эрүүл мэндийн сайд саналаа хэлээд байна. Улсын эрүүл мэндийг хариуцаж байгаа ганц хүнийхээ үгийг үл тоож байгаад харамсаж байна

1  |  2
bitgiii huts(124.158.84.65) 2021 оны 03 сарын 23

uchnuun horiloo, ta nar bayajlaa, ard tumen dampuurlaa, biznesman bsn hun odoo har ajilchin angiin egneend shiljeed yavj bna, talhnii mungu olj bvl yun bayjih, amid hool undaa l idej bvl barav bolloo, odoo horino gevel MAI shuu, 1 say tugruguu uguud 1-2 sar horivol bolj baina

2  |  0
Зочин(202.21.100.164) 2021 оны 03 сарын 23

Олон ч хоног хөл хоригдлоо. Танай зарим төрийн албан хаагдчдийн бусармаг үйлдлээс болж халдвар хумигдахгүй байгааг ойлгож байгаа юу. Шинжилгээний хариуг сольдог, зардаг, төрсөн өдрийн эзнийг тусгайлан харж үздэг, эрхтэн дархтангууд нь бөөнөөрөө автомашинаар зорчдог, ”Гэр бүлийн уулзалт” зохион байгуулдаг гээд та нарт л асуудал байна шдээ.

2  |  0
Зочин(202.21.100.164) 2021 оны 03 сарын 23

Олон ч хоног хөл хоригдлоо. Танай зарим төрийн албан хаагдчдийн бусармаг үйлдлээс болж халдвар хумигдахгүй байгааг ойлгож байгаа юу. Шинжилгээний хариуг сольдог, зардаг, төрсөн өдрийн эзнийг тусгайлан харж үздэг, эрхтэн дархтангууд нь бөөнөөрөө автомашинаар зорчдог, ”Гэр бүлийн уулзалт” зохион байгуулдаг гээд та нарт л асуудал байна шдээ.

2  |  0
Zochin(202.21.100.164) 2021 оны 03 сарын 23

Олон ч удаа хөл хоригдлоо. Гэхдээ зарим төрийн албан хаагчдын ухамсаргүй, тэнэг үйлдлээс шалтгаалж үр дүн гарахгүй байгааг ойлгож л байдаг байгаа даа. Шинжилгээний хариу солих, зарах, төрсөн өдрөө тэмдэглэх гэж буй охидыг харж үзэх, зарим нэг эрхтэн дархтангууд нь чөлөөтэй бөөнөөрөө авто машинтай зорчих, элдэв ”Гэр бүлийн уулзалт” зохион байгуулаад байхаар яаж үр дүн гарах вэ дээ.

3  |  0
Амар(202.126.89.96) 2021 оны 03 сарын 23

ямарч өөрчлөлт гарахгүй\n

2  |  0
Огцор(103.212.119.53) 2021 оны 03 сарын 22

ОГЦОР

1  |  0
Top