Булганд хурдан морь уралдуулсан иргэнээс КОРОНАВИРУС илэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Булган аймгийн Могод сум руу гуравдугаар сарын 21-ний өдөр зорчсон гурван иргэний нэгээс коронавирусний халдвар илэрчээ. 

Тодруулбал, шинжилгээнийхээ хариуг хүлээлгүй орон нутагт зорчсон иргэдийн нэг нь халдвартай болох нь тогтоогджээ. 

Энэ тухай Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны хуудаст “Нийслэл Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд зорчин ирсэн гурван иргэний нэг нь Ковид-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна. Тус иргэд 21-ний өдрийн 10 цагийн орчимд Могод суманд ирсэн бөгөөд мөн өдрийн орой 22 цагийн орчимд Улаанбаатар хот руу буцсан. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шуурхай штаб яаралтай горимоор хуралдаж, хариу арга хэмжээний нэг дүгээр багийг Могод суманд ажиллуулж байна. Тус арга хэмжээний баг нийслэл Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойрын хавьтал болох иргэдийн мэдээллийг тандан, сумаас орж, гарах хөдөлгөөнийг бүрэн хааж ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол, зөв зүүж, олон хүн цугларсан газар очихгүй байх, хүн хоорондын зайг баримтлах, гэртээ зочин урихгүй байж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхийг анхааруулж байна” гэжээ.

Мөн Булган аймгийн Могод сумын Онцгой комиссоос "Иргэдийн анхааралд: Могод суманд 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Ковид-19-ийн халдварын сэжигтэй тохиолдол Улаанбаатар хотоос ирээд буцсан тул 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр сургууль, цэцэрлэг, дэлгүүрүүд үйл ажиллагаагаа түр явуулахгүй болохыг мэдэгдье. Гуравдугаар сарын 21-ний өдөр Жаргалант багт болсон морины үсэргээн дээр байсан хүмүүс гэрийн тусгаарлалтад 7 хоног байхыг мэдэгдье. Биеийн байдлаа ажиглаж, халуурах, ханиалгах, хоолой өвдөх, нусгайрах, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг илэрвэл ЭМТ-ийн 99772513, 99704974, 99216858, сумын шуурхай штабын 80221386 дугаарын утсанд хандана уу" гэсэн сэрэмжлүүлгийг түгээжээ. 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сумын иргэн Б.Т гэгч нутагтаа очиж, хурдан морины уралдаан зохион байгуулжээ. Могод сумын болон ойр хавийн нутгийн уяачид цуглан, нэг өдрийн бэсрэг наадам хийсэн ба зохион бйагуулагчдын нэг Б.Т гэгч нь  шинжилгээний хариу хүлээлгүй сумандаа зорчсон байжээ.

Ийнхүү хөл хорионы дэглэм зөрчсөний улмаас Могод суманд халдвар тархах, вирусний шинэ голомт үүсэх эрсдэл бий болоод байна. Мөн хаврын морин уралдааныг хориглосон үед уралдаан зохион байгуулсан гэх мэтээр хариуцлагын асуудал яригдах бололтой.    

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.86.46) 2021 оны 03 сарын 23

Iim usan teneguudtei hariutslaga tootsdog bolmoor bnaa. Naad covidiin ueiin huulia neg ergej harmaar ymaa. Barij horidoggui ymaa gehed undur tirguulitai bolgomoor bna. Mash undur tirguuli baih heregtei

0  |  1
зочин(64.119.17.94) 2021 оны 03 сарын 22

Морь, бөх гэсэн тэнэгүүдээс их юм болно шүү, өв соёл, уламжлалаар халхавч хийсэн хамгийн үл бүтэх улс, арга хэмжээ авч, ял зэмлэл хүлээлггэхгүй толгойг нь илээд байхаар бүр даварч гүйцэж байна даа

0  |  0
zochin(202.126.89.127) 2021 оны 03 сарын 22

Одор энд тэндгүй найр наадам хаврын уралдаан гээл тарааж өгнө дөө хөдөөгүүр.

0  |  0
зочин(202.179.26.99) 2021 оны 03 сарын 22

Хөл хорио зөрчиж морь уралдаан з.байгуулсан Булган одоо яая гэхэв ккк

0  |  0
irgen(2.3.165.130) 2021 оны 03 сарын 22

iim neg hugiin uuriinhuu zugaa tsrngeliig 1 tavij yavdag teneg orkuudaas bolj ene uvchin gazar avch bna togtool shiidver dagaj murduj bga yum yu ch alga iim yumnuudad arga hemjee avah heregtei shdee. MAN bayraa hiij bna gj uchnuud hvn tsugluulsan daraa ter TOGLOLTUUD hoshin shogiin alia salbadainuud ertuntsud gantsaaraa amidardaggvi gdegee uharsarlah heregtei shdee

0  |  0
Хшигээ(66.181.176.33) 2021 оны 03 сарын 24

Зургаа соль ЗИНДАА

3  |  0
Хишгээ(66.181.176.33) 2021 оны 03 сарын 24

Зургаа соль ЗИНДАА.

1  |  0
Zochin(66.181.178.73) 2021 оны 03 сарын 22

Shinjilgeeg yi garch bolj baigaa yum uu. Iim archaagyi teneg yumnuudiin. huld mash olon hun chiregdej baigaa shuu hatuu arga hemjee avaach ee

0  |  0
Ц(66.181.161.8) 2021 оны 03 сарын 22

Еэ ийм үед ийм юм зохион байгуулж байдаг түүнийг нь зөвшөөрч байдаг ямар сонин юм бэ

0  |  0
zz(202.9.47.50) 2021 оны 03 сарын 22

HAMGIIN GOL N HAAGUUR GARAAD YBSAN BE HTY UGJUGGD BAINAA HARIUCLAGA BAINA UU TOBCHOOGOOR SHINJILGEERYI HYN GARAHGYI GEED UOK MEDEELEED SHALGAJ BAIGAA BAIMAARAA

1  |  0
A(192.82.89.223) 2021 оны 03 сарын 22

hariutslaggui twn amidrlin sadaa bolson muu nowsh ymdaa

0  |  0
О(66.181.178.175) 2021 оны 03 сарын 22

Морь уясан тэнэг питка

3  |  1
Top