Хөвсгөл аймагт халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж, 16 хүрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн  Молекулбиологийн лабораторид Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 152, тандалтын зорилгоор Мөрөн сумын 15, Арбулаг сумын 2 иргэн, нийт 179 сорьцонд PCR шинжилгээ хийлээ. 

Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас нэг хүний шинжилгээ эерэг гарч, аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 16 боллоо.

Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хүсье гэж Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос дөнгө сая мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top