Гэрээр эмчилж эхэлсэн учраас ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ гэж шийдвэрлэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Улсын онцгой комиссын 9 дүгээр хуралдаанаар коронавируст халдварын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээг чангатгах эсэх асуудлыг хэлэлцлээ. /2021.03.22/ 

Халдварын тархалт  эрчимтэй нэмэгдэж, сүүлийн 24 цагт 210 тохиолдол илэрсэн учраас хязгаарлалтын арга хэмжээг чангатгах арга хэмжээ авах  саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан.

Тэгвэл Улсын онцгой комисс халдварын тоо нэмэгдэж байгаа ч гэрээр оношлох, эмчлэх зэрэг арга хэмжээнүүдийг нэвтрүүлсэн учраас "Хатуу хөл хорио тогтоохгүй" гэж шийджээ. Түүнчлэн одоо мөрдөгдөж буй гамшгийн үеийн Улбар шар түвшнийг энэ сарын 31-ний  өдрийг дуустал хэрэгжүүлэхээр  болсон байна.

Улсын онцгой комисс уг шийдвэрээ маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх аж.

Улбар шар түвшний үеийн арга хэмжээг энэ сарыг дуустал үргэлжлүүлэх хугацаанд үйлдвэр,  үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт зохицуулалт хийх, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах чиглэлд анхаарсан зөвлөмж, зөвлөгөөнүүд гаргахаар шийдвэрлэсэн гэж Шадар сайд мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(66.181.161.7) 2021 оны 03 сарын 23

ГЭР ГЭРТ НЬ УУШИГНЫ АППРАТ ТАРААЖ ӨГӨХ ЮМ УУ??? АМЬСГАЛ ДЭМЖИХ АППРАТ ӨГӨХГҮЙ Л БОЛ ҮХЭЦГЭЭНЭ Ш ДЭЭ...

0  |  0
zochin(39.154.234.197) 2021 оны 03 сарын 23

Gereer emchileh ni zov oo. Odoo yahav uhamsartai neg ni oorsdiigoo hamgaalaad, uragshgui negen ovdood duusna bij. Yum yariad, heleed oilgohgui humuustei yu ch yariad nemergui, yostoi baigaliin shalgarlaar l yavahaas oor argagui boljee

0  |  0
Мудак(103.229.121.111) 2021 оны 03 сарын 23

ХААНААС ИЙМ МУДАКИЮМ ГАРАААД ИРЭВ ЭЭ

0  |  0
Их монгол(66.181.191.43) 2021 оны 03 сарын 23

Чи өөрийгөө л хичээ.хөгийн тролл минь.Өөрийнхөө үндэс язгуураа мэдэхгүй байж.Бодвол лууны бөгс минь.

0  |  0
Иргэн(202.9.46.224) 2021 оны 03 сарын 23

УХАМСАР ДОРОЙ ҮХЭР МОНГОЛЧУУД ГЭРЭЭР ЭМЧЛҮҮЛЭЖ ЧАДАХ УУ, АЙЛ ХЭСЭЖ АРХИ УУЖ ТАРААЖ ӨГӨХ БАЫХ ДАА.

1  |  0
Top