Улсын онцгой комиссын зүгээс коронавируст халдварын тоо нэмэгдэж байгаа ч гэрээр оношлох, эмчлэх зэрэг арга хэмжээнүүдийг нэвтрүүлсэн учраас хатуу хөл хорио тогтоохгүй гэж шийдвэрлэснийг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.
Коронавируст халдварын тархалтын тоо сүүлийн долоо хоногийн хугацаанд 1015-аар нэмэгдсэн бол, сүүлийн 24 цагт 210 тохиолдол нэмэгдээд буй юм. Монгол Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 5186 болоод буй. Тэгвэл үүнээс 747 нь хүүхэд гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Халдварын тархалт идэвхтэй байгаа ийм үед хөл хорио тогтоохгүйгээр юунд найдаад байна вэ, тархалтыг бууруулах боломж нөхцөл Засгийн газарт бий юу гэдэг асуултад Шадар сайд хариулахдаа “Хөл хорио тогтоох шиг, хаах, нээх шиг амархан зүйл байхгүй. Иргэн, аж ахуйн нэгж бүгдээрээ л хамтын хичээл, зүтгэл оролдлогоор давна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )