Улсын онцгой комисс өнөөдөр /2021.03.22/ хуралдлаа.
Хуралдаанаар хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд 14 хоног хөл хорио тогтоох шаардлагатай гэсэн саналтай байгаа бол Шадар сайд С.Амарсайхан хэсэгчилсэн хөл хорио тогтоож, халдварын тархалтыг хумих санал гаргажээ. Ингээд өндөржүүлсэн бэлэн байдлын "Улбар шар" түвшний зэргийг дөрөвдүгээр сарын 5 хүртэл сунгаж, халдварын тархалт буурахгүй байгаа хороодод хэсэгчилсэн хөл хорио тогтоох дээр санал нэгдсэн байна.
Уг асуудлыг маргааш Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.
УОК-ын дарга С.Амарсайхан "Зарим үйлчилгээний байгууллагууд богино цагаар ажиллах, халдвар хамгааллын дэглэм чанд сахих нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ор нөөцөнд байна. Улаанбаатар хотод хороо, дүүргээр голомтолсон төлөв байдал ажиглагдаж байгаа учир гэрээр эмчлэх түр журам батлагдсан. Шинж тэмдэг багатай, хүндрэл өгөөгүй батлагдсан тохиолдлыг гэрт нь тусгаарлана. Иргэн өөрөө гэртээ байхгүй гэж үзвэл эмнэлэгт тусгаарлана. Цаашид эрсдэл өндөртэй зорилтот бүлэг рүү анхаарч, эрүүл мэндийн байгууллагад тусгаарлах асуудал яригдаж байна. Одоогоор нийт 223 мянган хүнийг вакцинжуулаад байна. Нөөцөд 240 мянган хүн тун вакцин бий. Дараагийн татан авалт залгаж орж ирэх ёстой. Хэрэв биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүсэхгүй л бол вакцинжуулалт хэвийн явагдана. Цаашид хэсэгчилсэн хөл хориог 24 цагийн өмнө иргэдэд мэдэгдэнэ.
Өнгөрсөн хугацаанд гурван удаа хөл хорио тогтоосон. Ингээгүй бол 4000, 5000 гээд яриад сууж байх байсан. БЗД-ийн 26 дугаар хороо бол сүүлийн 3 сарын хугацаанд тогтмол халдвар бүртгэгдэж байгаа. Хүн ам ихтэй хороо. Тус хорооноос нийт 400 орчим тохиолдол батлагдсан. Тиймээс голомтын өргөжүүлсэн тандалт хийж байна. Дараа нь ХУД-ийн 15 дугаар хороо, БГД-ийн 12 дугаар хороонд тандалт хийнэ. Дотоодод халдвар гарснаас хойш 747 хүүхэд халдвар авсан. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн "Нэг хаалга, нэг шинжилгээ" арга хэмжээ үр дүнтэй болсон. Үүний хүрээнд 36 нуугдмал голомтоос 219 халдвар илрүүлсэн.
Ирэх долоо хоногт 65-аас дээш насны ахмадуудад вакцинжуулалт хийнэ.
Үйлдвэр, үйлчилгээний газар 22:00 цаг хүртэл ажиллаж байсныг 20:00 цаг болгож нааш татна" гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 7 )
Ylgaan yundaa baina haahaasan umun shaardlagtai gevel avan bizdee
1haalga 1shinjilgeegeer taraatsiin bishvv hamag yma holij hutgaad
Хүссэн 5000 чинь болчлоо яах вэ эмгэнэлтэй уок
uls dayar huuramch tsar tahliig esergvitsej bn vaktsiniig bas teghed manaih horigdoe horigdoe horie l gesen halamjaar zvgeer suuj amidrah sonirholtoi ulsuud barag 50 huviig ni ezelj bn
yu ch helehude uhaantai ulsuud deeguur ajillaad bga shu hha
20 цагаас хаахиймуу
20 цаг болгочихвуу