Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ор нөөцөд байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Коронавируст халдварын тархалтын тоо сүүлийн долоо хоногийн хугацаанд 1015-аар нэмэгдсэн бол сүүлийн 24 цагт 210 тохиолдлоор нэмэгдээд буй. 

Халдварын тархалт ийнхүү эрчимтэй нэмэгдэж байгах үед эрүүл мэндийн байгууллагын хүн хүч болоод орны нөөц анхаарал татаж байна.

Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар 1000 гаруй ор нөөцөд байгаа” гэв.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дотоодод анхны халдвар бүртгэгдсэнээс хойш гурван удаа хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тохиолдол 4-5 мянгаар яригдах байсан" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.224) 2021 оны 03 сарын 23

5 хоногийн дараа 1000 ор чинь дүүрчих юм байна

1  |  0
Top