А.Отгонбаатар: Намайг эмнэлэгт байхад хоёр ч хүн бурхан болсон

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Монгол Улсад коронавирусний халдварын тархалт өндөр байгаа энэ цаг үед “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатарын ярилцлагыг хүргэж байна. Түүний хувьд коронавирусний халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлээд гарч ирээд буй юм.


-Сайн байна уу. Биеийн байдал хэр байна вэ?

“Сайн. Сайн байна уу. Биеийн байдал нэг үеэ бодвол сайжирч байна. Эмнэлгээс гараад хоёр хонолоо. Эмч нар хэлэхдээ миний бие дэх коронавирус устсан. Гэхдээ уушигны хатгаа эдгээгүй. Иймээс гэрээрээ эмчийн заавраар эмчилгээ хийлгүүлж байгаа.

-Эмнэлэгт тухайн өвчтөнийг бүрэн эдгэртэл нь хэвтүүлэхгүй байгаа хэрэг үү?

-Энэ уушгины хатгаа нь хоёр сардаа шимэгдэж дуусах юм байна. Тэрийг нь хүлээвэл эмнэлгийн оочер, ор дэрний хүрэлцээ хэцүүднэ шүү дээ.

Эмнэлгүүд үнэхээр их ачаалалтай байна. Байдал амаргүй болжээ. Хүмүүс миний босоод ирснийг хараад л зүв зүгээр гэж бодоод байх шиг. Үнэндээ энэ халдвар бол зүгээр нэг ханиад биш юм байна гэдгийг өөрийн биеэр ухаарч мэдлээ. Ачаалал ихсээд амьсгалын аппаратны хүрэлцээ муудвал хүндэрсэн хүмүүс хэцүүхэн байдалд орохоор байна. Хүрэлцээнээс гадна манайд байгаа тэр амьсгалын аппарат нь өөрөө дасан зохицож чадах юм бол дэмнээд байж болохоор. Харин дасан зохицож чадахгүй байвал шууд унтуулга хийгдээд уушгинд нь гуурс тавьж байна. Тэр гуурс тавьсан хүмүүс бол ер нь л найдлага муутай. Намайг эмнэлэгт байхад хоёр ч хүн бурхан болчихсон. Цусан дахь хүчилтөрөгч нь байхгүй болохоор хүчилтөрөгчөөр хангахын тулд тэр гуурсыг холбодог гэдгийг эмч нар тайлбарлаж байлаа. Гуурс холбоход нэг хүнд нэг аппарат зориулагддаг юм билээ. Харамсалтай нь манайд байгаа тэр амьсгалын аппарат хуучин загварын, үзүүлэлт муутай нь байгаа юм. Ойлгомжтойгоор тайлбарлавал, I phone12 гэж байхад манайд Iphone 5 шиг тийм хуучирсан загварын амьсгалын аппарат ашиглаж байгаа юм билээ. Би яагаад энэ бүх нарийн мэдээллийг мэдээд байна гэвэл ХӨСҮТ-ийн Сэхээний тасагт орж эмчлүүлсэн болохоор тэр.

Нэг залуу Францад корона тусаад амьсгалын аппаратанд орчихож. Зургаа явуулж байна. Түүний орж байгаа амьсгалын аппарат нь гэхэд бүх амин үзүүлэлт нь гарч ирдэг. Дусал шингэн хүртэл тухайн аппаратны программаар хийгддэг байх жишээтэй. Би тэр зураг бичлэгийг нь нүдээрээ харлаа. Харин миний орсон аппарат бол хүчилтөрөгч, амин үзүүлэлт хянадаг аппарат нь тус, тусдаа. Ерөнхийдөө болхи талдаа. Амьсгалын аппарат болон эмнэлгийн хүрэлцээ цаашид улам л хомстох шинжтэй. Өдөрт хэдэн зуугаараа халдвар авч байна. Энүүхэндээ гэж хэлэхэд гадуур битгий яв. УОК яаралтай хөл хорио тогтоох хэрэгтэй.

-Олон нийтийн дунд коронагаас дөжрөх, үл тоох хандлага ажиглагдаад байх шиг ээ?

-Нийтийн дунд нэг буруу ойлголт нь хөнгөн туссан хүмүүсийн тухай яриад байна. Би өөрөөрөө жишээ татахад, миний хувьд гуравдугаар сарын 1-ний шөнө маш их халуурч, хөлөрч хоносон. Өглөө 11 цагийн үед үнэрлэх мэдрэмж байхгүй болчихоор нь УОК-ын шуурхай утас руу залгасан. Тэр бол үнэхээр бүтэхгүй юм билээ. Харин халдвартын эмнэлгийнх нь утас руу залгасан нь арай дээр. Тэр л ганц хэрэгтэй утас. Тийшээ залгаад зөвлөгөө авахад “Өөрт ойрхон шинжилгээний төвд PCR өг” гэсэн. Тухайн үед хөдөө орон нутаг руу зам нээгдсэн болоод ч тэрүү шинжилгээ авах цаг нь дуусчихсан байсан. Би ямар ч шинжилгээ өгөх нөхцөлгүй болсон. Халдвартаас “Та оочерлоод гуйгаад ч хамаагүй шинжилгээ өгөх ёстой” гээд л байдаг юм билээ. Ингээд хүнээс “Интермэд” эмнэлэг дээр машинтайгаа оочерлож байгаад 98 мянган төгрөгөөр шинжилгээ авдаг гэхээр нь тэнд очиж өгсөн. Тэгээд батлагдсан. Хариугаа сонсоод халдварт руу яриад “Би эерэг гарчихлаа. Яах вэ” гээд асуусан. Өглөөнөөс хойш маш олон удаа залгаж, сүүлдээ бүр уурлаж байж үдээс хойш 14 цагийн үед халдвартаас хүмүүс ирсэн. Гэтэл “Таны шинжилгээний хариу хамаагүй. Заавал ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна” гээд намайг буудалд тусгаарлачихсан. Тусгаарлагдсан буудал нь ус буцалгагчгүй. Халуурч бүлээрч байхад өөрийн эрхгүй ам цангадаг юм билээ. Тэгэхээр нь хүйтэн ус уугаад дээрээс нь цонх онгорхой байсан болохоор би шууд хатгаа авчихсан юм билээ, сүүлд нь бодоход. Буудалд байх хоёр хоногийн хугацаанд биеийн байдал бүр хүндэрчихэж байгаа юм. ХӨСҮТ-д очиход эмч нар үзээд хүндэвтэр тасагт хэвтүүлсэн. Тэндээ эмчлүүлж байгаад дөрөв дэх хоног дээрээ хүчилтөрөгчийн дутагдалд ороод сэхээний тасагт шилжиж амьсгалын аппаратанд орсон. Сэхээний тасагт нэг хүнийг гурван сувилагч дөрөв, дөрвөн цагийн зайтайгаар хянаж асардаг юм билээ. Хүндрэхэд нэг хүнийг гурван сувилагч асарна гээд бод доо. Үнэхээр олон хүний хүч хөдөлмөр шаарддаг юм билээ. Сэхээнд би эхний хоёр гурван өдрөө юугаа ч мэдэхгүй л өнгөрсөн. Би тэр тасагт долоо хоносон. Тэгээд гайгүй болоод анх орсон хүндэвтэр тасаг руугаа шилжиж, хэд хоног эмчлүүлж өчигдөр эмнэлгээс гарч байгаа юм. Энэ бол маш энгийн үнэн. Надаас бусад нь өөрийгөө өвдсөн, бие нь муудсаныг хүмүүс сонсчихно гээд нэр хүндээ бодоод ярихгүй байх. Хүн үнэнийг л ярих хэрэгтэй. Олон хүн миний ярьснаас сургамж авч, энэ өвчнөөс өөрийгөө сэрэмжлээсэй л гэж хүсэж байна.

“Монголд байгаа корона хамгийн аюултай”

-Эмнэлгийн ачаалал мэдээж их байгаа байх. Та ХӨСҮТ-ийн бодит нөхцөл байдлын талаар ярихгүй юу?

-Францад гэхэд бүхэл бүтэн эмнэлгийг “Сэхээний тасаг” болгосон байна. Манайд бол халдвартын эмнэлгийн хоёр өрөө нь л сэхээний тасаг. Тэгээд л болоо. Тэнд зургаан хүн ороод л дүүрнэ. Дахиад сэхээний хүн авах боломжгүй. Ийм л бодит нөхцөлтэй байна. Нийгэмд олон нийтийн сүлжээгээр маш буруу мэдээлэл сэвээд байна. “Битгий тоо. Зүгээр л ханиад “ гэх мэт. Эцэст нь үхэх гээд эмнэлгийн орон дээр очиход тухайн хүний өмнөөс нөгөө буруу мэдээлэл түгээсэн хүн өвдөхгүй л байхгүй юу. Тийм учраас энэ асуудал дээр хувь хүн бүр өөрийн бодолтой байж, халдвараас хамгаалах хэрэгтэй. Корона ихсээд, нөхцөл байдал хүндрээд ирвэл баячууд л эмчлүүлнэ шүү. Жирийн иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ л үхнэ. Энэ бол хамгийн бодит үнэн.

-Эмчилгээний зардал нэг хүнд найман сая төгрөг гэж яригдаад буй. Энэ талаар?

-Миний УОК-т хэлээд байгаа зүйл гэвэл, өнөөдөр 50 хүн эмчлэгдээд гарлаа гэхэд 45 хүнд нь тийм эмчилгээ, тэдэн төгрөгийн өртөгтэй хийгдсэн. Тав нь тэдэн өдрийн тийм өртөгтэй эмчилгээ авсан гээд нээлттэй зарлах хэрэгтэй байна. Санхүүгийн энэ асуудал чинь өөрөө иргэдийг бухимдуулах шалтгаан болж, итгэлийг нв алдаад байна. Тэгэхээр яг хэнд хэдэн төгрөгийн эмчилгээ хийв. Хамаагүй иргэн А.Отгонбаатарт зарцуулагдсан эмчилгээний зардлыг тайлагнах хэрэгтэй. Түүнээс бус надад хийгдэж байгаа эмчилгээний үнийг би байтугай эмч мэдэхгүй. Жишээ нь, эмч эмнэлэгт нийлүүлэгдэж байгаа тариа дуслыг хэдэн төгрөгөөр орж ирснийг яаж мэдэх юм. Харин тэр ханган нийлүүлэлтийг хийж байгаа хүмүүс л мэдэж байгаа. Монголд байгаа корона аюултай гэдэг нь тэр ханган нийлүүлэлт дээр цавчаа хийдэг хүмүүст л байгаа юм. Таван мянган төгрөгөөр хийгддэг нэг дуслыг манай дарга нар найман мянган төгрөгөөр нийлүүлж байхыг үгүйсгэхгүй. Энэ чинь өөрөө аюул. Ханган нийлүүлэлтийг шалга гэдгийг л би хэлмээр байна. Тодорхой болгомоор байна. Тэнд байгаа эмч сувилагч нар няравын өгч байгаа эм тариаг л аваад өвчтөнүүддээ хийж байна. Эмч, өвчтөн үүнийг мэдэхгүй. Гэтэл хүмүүс “Отгонбаатар аа, тэр дусал хэдэн төгрөгийнх байсан, эм хэдэн төгрөг байв” гээд асуугаад байгаа байхгүй юу. Би ямар эмнэлэгт шалгалтаар орсон хүн биш. Өвдөөд хэвтсэн л хүн шүү дээ.

“ХӨСҮТ-ийн эмч нар өнгөрөгч арваннэгдүгээр сард ихэнх нь өвчилсөн”

-Эмч нарын ажиллах нөхцөл ямаршуухан байх юм?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ХӨСҮТ-ийн эмч сувилагчдын ихэнх нь корона туссан юм байна шүү. Эмнэлэг дотооддоо халдвар алдсан гэсэн үг. Өрөөнүүд нь дүүрсэн юм билээ. Тэр үед өөрсдөө эмчилгээ хийлгэж, ихэнх нь эдгээд ажиллаж байгаа юм байна. Эмч нарын ажиллах нөхцөл хүнд, ачаалал үнэхээр их санагдсан.

-Халдвар авсан хүмүүс өрөөндөө хэдүүлээ байх вэ?

-Орныхоо тооноос л хамаарна. Жижиг өрөөнд нь гурван ор тавьчихад л өрөө нь дүүрчихнэ.

-Хүмүүс ойролцоогоор хэд хоног эмчлүүлж байх шиг байна вэ?

-УОК-ын шийдвэрээр бол нэг өвчтөнийг 10 хоног эмчлээд гаргана гэсэн байгаа юм билээ. Бие нь хөнгөн гайгүй хүмүүсийг. Над шиг хүндэрсэн хүмүүс бол хоног мэдэхгүй шүү дээ. Тухайн хүний бие хэзээ сайжирна, тэр үед л гаргана. Миний хувьд хүндэвтэр тасагт байж байгаад дөрөв хоногийн дараа хүчилтөрөгчийн дутагдалд орсон. Ер нь хүчилтөрөгчийн дутагдалд орчих юм бол нэг өдрийн байтугай хоёрхон минутын дотор л шоконд орчих юм билээ. Анагаах ухаан талаас нь бодсон ч тэр. Уушги чинь ажиллахгүй, хүчилтөрөгч дутагдахад хүн маш амархан багтраад хүндэрнэ. Миний хажуу талын өрөөнд байсан 70 настай өвөө бурхан болоход ар гэрийнхэн нь эмнэлэг рүү залгаад “Зүгээр орсон хүн яахаараа үхдэг юм. Та нар алчихлаа” гээд л дайрч байсныг манай өрөөний ах сонссон байсан. Намайг эмнэлгээс гарахаас гурав хоногийн өмнө 60 гаруй насны нэг эгч нас барлаа л гэж байсан. Эмч нар чадахаараа хичээдэг юм билээ. Даанч энэ халдварт өвчин ийм аюултай байгаа юм.

-УОК, НОК-ын уялдаа холбоо хэр байна вэ?

-“Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэг үнэхээр үнэн үг юм. Манай УОК, НОК, эмнэлгүүдийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа гэж үнэхээр алга. Тухайлбал, миний халдвар авсан эх үүсвэр тодорхой бус. УОК-ын энэ хийгдээд байгаа бүртгэл мэдээллийн систем нь үнэхээр утгагүй. Халдвар батлаглаа гэхэд, над руу УОК-оос залгана. Миний маршрутыг асууна. Би иргэнийхээ үүргийн хувьд бүх явсан газраа хэлж тайлбарлаад бүгдийг нь хэлээд өгнө. Гэтэл араас нь НОК-оос залгана. Дахиад миний маршрутыг асууна. Мэдээж би өвдөж байгаа, эмчилгээ авмаар байгаа ч цаг гаргаад хоёуланд нь тайлбараа өгч байгаа юм. Гэтэл дахиад дүүргээс асууна. Үнэхээр дургүй хүрмээр. Өвчиндөө шаналж байхад ийм олон газраас яг ижил зүйл асууж байгаа нь ямар ч ажлын уялдаа холбоогүйг илтгэж байгаа юм. Энд би бас нэгэн жишээ хэлье. Ой гарантай хүүхэдтэй нэг эмэгтэйгээс халдвар илэрсэн байгаа юм. Сая надтай хамт эмчлүүлсэн. Тэгсэн тэр хүн рүү эмнэлэгт хэвтсэнээс долоо хоногийн дараа нь шөнө гурван цагаас залгаад “Танай хүүхдээс халдвар илэрсэн байна. Хүүхэд чинь хаана байгаа юм” гэж асуусан байх жишээтэй. Тэр хүүхэд нь нэг настай хүүхэд шүү дээ. Ээжтэйгээ эмнэлэгт байгаа гэдгийг нь УОК мэдээгүй байгаа юм. Тэгэхээр эндээс нэг л зүйл ажиглагдаж байна. Ажлаа мэддэггүй, чадваргүй хүмүүс л төрийн албанд шургалсны хор уршиг юм. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд, төрийн албаны дарга нар эмнэлгээр үйлчлүүлэхдээ заавал улсын эмнэлэгт үзүүлэх ёстой. Үгүй бол ажлаас нь халах хэрэгтэй. Хэрвээ дарга нар улсын эмнэлгээр яваад үзвэл дотор нь байгаа асуудлуудыг өөрийн биеэр мэдэрнэ. Үүний үр дүнд эмнэлгүүдэд анхаарч эхлэх болно. Эрүүл мэндийн салбараа аварна. Эмнэлгийн ажилчдын цалинг хоёр дахин нэммээр байна. Өнөөдөр эмч нар 14 хоног эмнэлэг дээрээ ажилчихаад гэртээ харихын тулд тусгаарлалтад дахиад 14 хоног орж байна. Бараг сарын дараа гэртээ очихдоо хэдхэн төгрөгийн цалин авч байгаа нь энэ салбарын эмгэнэлтэй дүр төрх. Ийм байхад эрүүл мэндийн салбар яаж хөгжих юм бэ.

-Ковидын цар тахалтай тэмцэх бэлэн байдлыг хангасан гэж албаныхан өнгөрсөн хугацаанд удаа дараа мэдэгдэж байлаа.Таны хувьд сая бүхий л шат дамжлагаар явж үзлээ. Ямар дүгнэлт хийх вэ?

-Дарга нар л өөрсдийгөө бэлдсэн байх. Эмнэлгийн өрөөнүүдийн бэлтгэл байдал бол үнэхээр хүнд. Миний бодлоор ХӨСҮТ-ийн Сэхээний өрөөний агааржуулалтын хоолойг яагаад янзалж болоогүй юм бэ. Хуучны төмрөн агааржуулалтын хоолойтой. Тэр нь ажилладаггүй. Дээр үеийн модон хүрээтэй, дунд нь хөвөн хийж дулаалдаг шилэн цонхтой байх жишээтэй. Миний хэвтэж байсан өрөөний тааз нь цуурчихсан, дусаал гоождог. Аалз гүйнэ, ялаа ниснэ. Харин нөгөө Сэхээний өрөө арай дээр гэж байсан. Хэдэн залуус хандив цуглуулж тохижуулсан гэнэ лээ. Улсын эмнэлгүүдийн тохижилт хандиваар хийгдэж байна. Тоног төхөөрөмж нь хандиваар авагдаж байна. Төр өөрийн хөрөнгөөр авдаггүй. Гэтэл шинээр сонгогдсон Аймаг, дүүргийн Засаг дарга нар төсвийн мөнгөөр шинэ жийп авч унаж байна.

-Вакцинжуулалтын талаар та юу хэлэх вэ?

-Коронагаас урьдчилан сэргийлэх хамгийн гол ажил бол мэдээж вакцин. Гэхдээ манай улс вакцинжуулалтын анхны Ажлын хэсгийн ахлагчаар хэнийг томилсон гээч, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг. Өөрөөр хэлбэл, вакциныг шууд мөнгөний нүдээр харсан. Уг нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт, мөнгийг хоёрт тавих ёстой байсан. Хамгийн ядуу буурай орнуудад түгээх зорилготой “КОВАКС” хөтөлбөрт хамрагдчихсан. Хамрагдахын тулд Дэлхийн банкинд хандаад зургаан хувийн хүүтэй зээлд орж, хаанаас вакцин авахаа заалгах болсон. Уг нь вакцинд 50 сая ам.доллар л зарцуулна.”Энэ мөнгө тийм их мөнгө үү” гэдгийг бодоод үзээрэй. Жастын Ш.Батхүүгийн өрийг дарахад 40 сая ам.долларын өрийг Эрдэнэт үйлдвэр дарсан байдаг шүү дээ. Мөн вакциныг бид маш эрт захиалах ёстой байсан. Канад улс гэхэд, Уханьд корона гарахад л вакцинаа захиалж байсан байгаа юм.Харин манай улс зээл тусламжийн 700 сая ам.долларын үрж байхдаа вакцин захиалаагүй байдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 99 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
news(102.91.4.26) 2021 оны 08 сарын 21

(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно. Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой (Narayanahealthcare.in@gmail.com) Амь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярлалаа.

0  |  0
MONGOLIA NEWS(102.91.4.26) 2021 оны 08 сарын 21

(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно. Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой (Narayanahealthcare.in@gmail.com) Амь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярлалаа.

0  |  0
Нэр(66.181.184.84) 2021 оны 04 сарын 23

Үнэн ярьж бсан гь өнөөдөр тодорхой блж бн. Цаг хугацаа өүхнийг харууллаа

0  |  0
Н.Энхээ(150.129.143.102) 2021 оны 04 сарын 07

Энэ залууг овоо юмны наана цаана байгаа ойлгодог гэж бодож байсан юм. Гэтэл үхсэн хүн бурхан болдог гэж ”МУЛГУУТСАН” байх юм... Жинхэнэ гамшиг гэгч л энэ биш үү ?

0  |  0
Altankhuyag(103.50.207.162) 2021 оны 03 сарын 29

Энэ залуу ажил хийж амьдармаар юм даа. Эмнэлэгт эмч нартай баярлалаа гэж хэлээд сүрхий гарч байсан. Маргаашнаас нь муулаад эхлэхээр ямархуу хүн гэдэг нь харагдаж юм даа.\n

0  |  0
Иргэн(124.158.70.25) 2021 оны 03 сарын 28

Хар мөртэй Долдой

0  |  0
Монгол(192.82.69.216) 2021 оны 03 сарын 27

Үнэнийг ярьсанд талархаж байна. Албан тасалгааны цонхоор харснаа биш, амьдар ямар байгааг дотроос нь мэдэрч ярьсан зүйл үнэхээр үнэтэй. Цонхоор харж буй дарга нарт энэ ярилцлагыг уншуулах хэрэгтэй. Отгонбаатарт баярлалаа! Эрүүл энхийг хүсье!

0  |  0
Зочин (66.181.182.111) 2021 оны 03 сарын 27

Унаж яваад морио, нөхөрлөж яваад нөхрөө муулдаггүй гэдэг юм шүү хөө, ХӨСҮТ таны амийг аварсан, харин та улс төрч, намын дарга хүн байна байдлыг дотроос нь мэдсэн хүний хувьд туслах арга, чарга бодмоор доо. УОК, НОК - ийн тухайд бол таны шүүмжлэдэг нь зөв байхаа.

0  |  0
зочин(103.80.210.106) 2021 оны 03 сарын 25

Сүүлийн үед нэрд гарах дон шүгэлсэн Отгонбаатар мэтийн солиотуудаар монгол улс дүүрлэээ

0  |  0
зочин(103.80.210.106) 2021 оны 03 сарын 25

энэ хоосон толгой нэрд гарч байвал юу ч гэж бурж чадна\n

0  |  0
.(202.126.90.138) 2021 оны 03 сарын 25

Хахаха.Алиалагч.

0  |  0
zochin(175.38.21.100) 2021 оны 03 сарын 25

jagsaal tsuglaan geed haldvar taraasan uuruu avsan

0  |  0
Бамбар(192.82.67.91) 2021 оны 03 сарын 25

Хүн гэдэг Амьтан чинь Үхэж л , байдаг төрж үржиж \nбайдаг хорвоо шүү дээ үхлээр хүртэл улс төр хийдгээ больж үз намын банзал улс төрийн *** гэдгийг чинь дээр доргүй хүн бүр мэддэг болсон одоо зүгээр мөрөөрөө мөөмөө унжуулаад хорвоогоо туул

0  |  0
рх(202.179.26.105) 2021 оны 03 сарын 25

мэргэжлийн бус албан тушаалын хэнээ туссан хүнээр салбар удирдуулсан гороо амсдаа үхрүүдээ короногийн бэлтгэл базаасан хангасан гээл байсан сарангэрэл авгайн балаг

0  |  0
aida(66.181.161.41) 2021 оны 03 сарын 25

энэ юу гэж ч ярьж хаашаа ч урваж мэдэх нөхөр мөнгө харвал чөтгөртэй ч нөхөрлөнө

0  |  0
Ажилчин(103.57.95.59) 2021 оны 03 сарын 25

Үнэн ярьсан байна. Манай эмнэлэг үнэн хүнд, эмч нарыг хүчээр ажиллуулж байна. Одоо зарим эмч нар цаашид ажиллаж чадахгүй ажлаасаа гарах тухай ярьж байна. Эмч нарын цалинг НЭМ... МАНГАР хулгайчууд 700 сая амд, 2.7 их наяд төгрөг хааш нь хийсэн бэ гэдгийн шалгах хэрэгтэй.

0  |  0
зочин(43.228.129.156) 2021 оны 03 сарын 25

одоо тэнэгтээ боль улс төр ханхлуулсан новш жирийн ардын сэтгэл зүйгээр бүү тогло арчаатай байхгүй яасым хор найруулж хаа саагүй тэнэж яваад өвчин авчихаад бахархаад байгаа юм уу чамайг өрөвдөөд сонгох уу бурхан үх гэвэл үхдэг хорвоо за

0  |  0
Zochin(192.82.86.143) 2021 оны 03 сарын 24

Uuruus chini uur yrih hun alga uu yagaad busd ni uych yrihgui bga um be

0  |  0
Зочин(64.119.20.99) 2021 оны 03 сарын 24

Тэр ханиад гээд донгодоод байгаа хүмүүс халдвартай хүний ам хамры нь долоож ханиад гэдгээ Дэлхий нийтэд батлаад Нобелийн шагнал авч суут ухаантан гэдгээ ард түмэндээ харуулж алдарших хэрэгтэй.

0  |  0
зочин(192.82.80.225) 2021 оны 03 сарын 24

ЭНЭ НЭГ НАМЫН ДАРГА гэх залуу ч утгагүй амьтан талбай дээр хүмүүсийг уриалж уруу татаж байж өөрөө халдвар авсан өөдгүй новш

0  |  0
Zochin (202.126.88.58) 2021 оны 03 сарын 24

Ene neg alivaa muud durlaj yavdag sevs baih yum. Ternii orond naad sevsee tsetserleech.

0  |  0
зочин(202.126.90.150) 2021 оны 03 сарын 24

Сарангэрэл,Энхтүвшингийн тухай бичсэн сэтгэгдэлийг яагаад устгаад байгаа юм бэ

0  |  0
Эмч(192.82.70.186) 2021 оны 03 сарын 24

Маш их гай тарьсан этгээд дээ. Тэр өвлөөр хэдэн зуун хүн талбай дээр цуглуулж, Засгийн газар огцорч энэ өвчин газар авсан нь энэ этгээдийн гай лай. Бас олон юм хуцна аа, тэгээд. Тэгж солиорч явахдаа корона тусчихсан байсан юм билээ. Тэгээд даарч, хатгаа авч хүндрээд үхээгүй нь их юм. Зүгээр л баярлалаа гэж хэлчих совесть байхгүй л этгээд юм. Өвчин улс төржүүлж байж нэр төр олно гэж юу байх вэ.

0  |  0
зочин(202.126.90.150) 2021 оны 03 сарын 24

ОТГОНБААТАР ӨВДВӨЛ ЯМАР ХЭЦҮҮ ГЭДГИЙГ үнэн ярьжээ.Ханиад шоу гээд байгаа хүмүүс олж уншаасай.Харин хүйтэн ус ууснаас бус хүйтэнд тавчиктай даарснаас болсон гээд үнэнээ хэлсэн бол .Бараг нэг жилийн турш бүх юм бэлэн аппарат хэрэгсэл хүрэлцээтэй гээд байсан Сарангэрэл сайд,Нямхүү дарга нарын хийсэн ажил гэж юу бна вэ.Сарангэрэлтэй хариуцлага тооцохын оронд сайдын суудлаар шагнасан юмуу.Тэр Энхтүвшинг элчингээр шагнахаа болих хэрэгтэй.

0  |  0
Иргэн(192.82.89.180) 2021 оны 03 сарын 24

Үхсэн хүнтэй барьцаад байгаам уу үхэхийг чинь хэн байг гэсэн юм бэ, одоо чамайг эмчилсний буруу юж

0  |  0
гуцөө(202.179.26.170) 2021 оны 03 сарын 24

шаана биз.... талбай дээр хөхөө өвөлийн хүйтэнд таавчиш халаадтай элийрч явж хатгаа шаачаад ....

0  |  0
Иргэн:(64.119.20.237) 2021 оны 03 сарын 24

Энэ бол манай өнөөгийн зөвхөн эмнэлгийн ч бус угтаа нийгмийн амьдралын бүхий л хүрээний дүр зураг. Үүнийг засаж сайжруулах хүсэл, зорилго дээдэст байхгүй бололтой, Өөр хоорондоо өгөө аваа, өс хонзонгийн дуулиан дэгдээгээд хуль ь ч гуйл, хууль хяналт нь ч гуйл болтлоо доройтсоны шинж.

0  |  0
нэр(202.179.31.254) 2021 оны 03 сарын 24

ковидоор хүн нас бараагүй гэдэг биш билүү

0  |  0
Санги(202.9.46.19) 2021 оны 03 сарын 24

Жагсаал цуглаан өдөж зохион байгуулаад байсан яасан ард түмнийг буруу зүйлд уриалаад бхаар хэцүү бгаа бз сайн ойлго ухаар нэг хэсэг өдөр шөнөгүй ажиллад бхад хэсэг новш нь хүний эрх ярьж голомтлуулж халдвар тараагаад байх ариун явдал уу тэр улс төрөө өөртгазар хий битгий өвчнөөр улс төр хийгээд бгаараы

0  |  0
Оөо(103.229.122.156) 2021 оны 03 сарын 24

Полдойсон новш чинь өвчинөөр хүртэл улс төр хийдэг болжээ\n

0  |  0
Уншигч(66.181.183.114) 2021 оны 03 сарын 23

Яах гэж талбай малбайгаар салбаганасын!

0  |  0
иргэн(192.82.89.194) 2021 оны 03 сарын 23

халдвар тараахад өөрийнхөө чадах аар зүтгэл гаргасан хүн дээ.

0  |  0
Иргэн(64.119.26.183) 2021 оны 03 сарын 24

Хөл хориотой байхад талбай дээр энэ хүн олон хүмүүсийг цуглуулсан. Тэгхэд халдвартай хүн талбай дээр ирсэн гээд хориод байсан. Дараан ийм юм болж байна. Тэгхээр энэ хүнээс хариуцлага нэхмээр байна

1  |  1
Иргэн(122.201.22.118) 2021 оны 03 сарын 23

Энэ нэг хэнд хэрэггүй намын хэн ч тоохооргүй дарга яаж муутгах уу, яаж доошоо хийх үү гэдэг талаас нь ярьсан байх шив. Өөрөө коронаг өндөр идэвхитэй тараагаад эцэст нь нүгэл нь нүдээрээ гэгчээр өөрөө тусаад, эмч нарын буянаар эрүүл саруул болж гарч ирээд салбараар нь доошоо хийсэн байх шив.

0  |  0
Зочин(66.181.177.176) 2021 оны 03 сарын 24

Сонин юм шоу юм байх даа иргэд халдвартын эмнэлгийн талаар халдварын өвчний эмчилгээний талаар ярих үзэл бодлоо илэрхийлэх сэтгэгдэл бичих эрхгүй аргагүй болсон байхад ингээд сурталчилгаанд оролцож байгаа аятай зураг мэдээгээ тавиад л

1  |  0
зочин(192.82.77.77) 2021 оны 03 сарын 23

Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, улс орныг цүнх баригчид удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байн!!!

0  |  0
Зочин(109.252.29.122) 2021 оны 03 сарын 23

Монголын засаг Тор эмя эмнэлгийн байгаа байдалыг унэнээр ярьсанбайна. Хумуусминьойлгох хэрэгтэй. Хэрэвээ овдоод эмнэлэгт очвол ямвр Хун нохцолд очихуу гэдгийг хэлсэн байна. Хоер Хун нас барсан байхад нас барсан гэж мэдээлэхгуй нуун дарагдуулсан байна.

0  |  0
АЮУЛ..(202.180.216.57) 2021 оны 03 сарын 23

ЯГ ЭНЭ ЦАГ МӨЧӨӨС ЭХЛЭЭД ҮНЭН БАЙДЛЫГ МЭДСЭНЭЭС ХОЙШ БҮХ ИРГЭД НИЙТЭЭР МАШ ӨНДӨР ТҮВШНИЙ СОНОР СЭРЭМЖ АНХААРАЛ АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ДЭЭРЭЭ ТАВЬЦГААЯ.АЛДЫГ АВААД ДЭЛЭМХЭН ДЭЭР АНХ АЮУЛТ ВИРУСЫГ АНАГААХ НЬ БҮҮ ХЭЛ ХААНААС ГАРААД ЯАЖ ХАЛДВАРЛААД БАЙГААГ МЭДЭХГҮЙ БЭЛТГЭЛ ЭНЭЭ ТЭРГҮЙ ХҮЧИРХЭГЖСЭН АНАГААХТАЙ ДЭЛХИЙ СӨХӨРЧ БАЙХЫГ БОДВОЛ ВАКЦИНТАЙГАА ЗАЛГАЧИХСАН ЭХНЭЭСЭЭ ХИЙЛГЭЭД ЭХЭЛСЭН ИЙМ ЦАГ ҮЕД ХАЛДВАР АВААД ХААЛГАН ДЭЭРХ АВРАЛДАА ХЗРЧ АМЖИЛГҮЙ ОРЧЛОГЫН МӨНХ БУСЫГ ҮЗҮҮЛВЭЛ ХАЙРАН БИШ ГЭЖ ҮҮ АРД ТҮМЭЭН.

1  |  0
Жагас(103.57.93.71) 2021 оны 03 сарын 23

Корона тараахад их хүчин зүтгэсэн хүн дээ

1  |  0
хн(77.38.148.28) 2021 оны 03 сарын 23

миний амьдарч байгаа энэ Латви улсад едерт 300-500 халдвар авч , 15-аас 25 янз бурийн насныхан таалал болж байна ш дээ.хел хориогоо тогтоогоод ийм байдалд орохгуй хичэээгээч, та минь ээ

2  |  0
Үнэн үнэн УОК, НОК..(203.98.76.100) 2021 оны 03 сарын 23

Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэг үнэхээр үнэн үг юм. Манай УОК, НОК, эмнэлгүүдийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа гэж үнэхээр алга. Тухайлбал, миний халдвар авсан эх үүсвэр тодорхой бус. УОК-ын энэ хийгдээд байгаа бүртгэл мэдээллийн систем нь үнэхээр утгагүй. Халдвар батлаглаа гэхэд, над руу УОК-оос залгана. Миний маршрутыг асууна. Би иргэнийхээ үүргийн хувьд бүх явсан газраа хэлж тайлбарлаад бүгдийг нь хэлээд өгнө. Гэтэл араас нь НОК-оос залгана. Дахиад миний маршрутыг асууна. Мэдээж би өвдөж байгаа, эмчилгээ авмаар байгаа ч цаг гаргаад хоёуланд нь тайлбараа өгч

2  |  0
дд(103.229.123.117) 2021 оны 03 сарын 23

Хүмүүст ойлгогдох байдлыг сайн муу талаас нь үнэн зөв мэдээлж сэрэмжүүлсэн сайн зүйл болсон байна. Танд талархаж байна. Харин цаашид яах, ажлын уялдаа холбоог сайжруулах талаар санал бодлоо уралдуулан ажиллах хэрэгтэй шүү, залуу минь.

1  |  0
Иргэн(202.126.88.190) 2021 оны 03 сарын 23

Үнэн юм ярих үнэхээр сайхан шүү. Ард бидэндээ өвчиний үнэн байдлыг хэлсэнд баярлалаа. Өнөөдөр дэлгүүр ороход худалдагч эмэгтэй болон бараагаа хүргэж яваа эмэгтэй 2 энэ өвчин тархаад байгаа нь ёстой худлаа бидний тархийг угааж байна гэж ярицгааж байна лээ. Хүмүүсээ их улс төржихгүй хүн бүр хичээж байж давах үе ирсэн байнаа.

5  |  0
Дп(43.242.241.249) 2021 оны 03 сарын 23

Аюултай өвчин гэр бүлдээ халдаах байхдаа

0  |  0
Uvchtun(202.126.90.104) 2021 оны 03 сарын 23

UNEN HELJEE. NEG CH HUDAL YUM ALGA. BI BAS TUSSAN EMNELEGT N BGA HUN BNAA. END EMCH NAR SUVILAGCH NAR BOL UNENDEE MASH IX ACHAAALALTAI BNAA. TA BUXEN ENE MUUXAI UVCHIN BUU TUSAARAI IX XETSUU SALDAGGUI MASH UNDUR UDAAN OLON XONOG XALUURDAG BIE IX DOR ORDOG YUM BNA SHUU.

1  |  0
Чи(103.23.50.131) 2021 оны 03 сарын 23

Бусдад хэрэг болох олон л зүйл ярьжээ. Корона бол эвгүй шүү хүмүүс минь

2  |  0
Иргэн(66.181.182.105) 2021 оны 03 сарын 23

Бодит үнэнийг л хэлсэн байна шүүдээ!!!

1  |  0
2(124.158.67.38) 2021 оны 03 сарын 23

zass hurdan gar naad oroo suulla

0  |  1
2(124.158.67.38) 2021 оны 03 сарын 23

zass hurdan gar naad oroo suulla

0  |  0
2(124.158.67.38) 2021 оны 03 сарын 23

zass hurdan gar naad oroo suulla

0  |  0
Zorig(122.201.31.115) 2021 оны 03 сарын 23

Pop suuritai nuhur . Geed yahav dairlaga heniig ch ylgadaggui.

0  |  1
иргэн(192.82.67.29) 2021 оны 03 сарын 24

Үнэн көв мэдээлэл өглөө аргагүйл мундаг хүү шүү.

1  |  1
Отгоо(103.23.50.131) 2021 оны 03 сарын 23

АМЖИЛТ ХҮСЬЕ АНДАА

2  |  0
zpochin(203.91.115.247) 2021 оны 03 сарын 23

omhii sevws hudlaa uls torjood l

0  |  3
Zochin (202.126.89.154) 2021 оны 03 сарын 23

Yg bodit.baidliig l.yrilaa .emnelegt ochihoos omno l barag hvnderchh bololtoi .hariutslaga ih sul bgn bn .deegvvrh hvmvvs oros waktsin hiilgesen .jiriin bid nar kowaks hotolboriin turshiltiinhiig shahuulj bga deer n bvvr dor um n hol horiulahgvi getsgeej baidliig ulam dorduulj bndaa. Ihseed irwel hvnd hvn ch olon boln.apparat goridsonii ch hereggvi bolhiin bn

2  |  0
хүннү(202.179.24.35) 2021 оны 03 сарын 23

Бага зэрэг улс төр орсон байна. Гэхдээ зүгээрээ бодит байдлыг нүдэнд харагдтал бичсэн байна. Манайхан хэнэггүй энэ өвчнийг ер төөхгүй чөлөөтэй гадуур сэлгүүцэж байна. Даялангуяа өндөр настнууд их хэсэх юм, үхэх шалтгаа хайгаадд байгаа юм уу гэлтэй хар өглөөгүүр автобусаар сэлгүүцэх юм. Ер нь ганц өндөр настан гэлтгүй иргэд минь шаардлаггүй бол гадуур бүү яв. Цаана чинь амьсгалын аппарат хүрэлцэхгүй байна гээд байна. Ер нь хүндэрээд очвол үхэх юм байна ш дээ.\n\n\n\n\n\n\n\n\n\n

2  |  0
Зочин хүн(103.26.194.154) 2021 оны 03 сарын 23

Мэдээлэл нь голыг нь олж хэлжээ нэг нэгнийгээ харааж зүхэхээс өөр юу ч мэдэхгүй хүмүүс ухаар ч ойлгоорой эмч муу биш эмнэлгийн нөхцөл байдал зохион байгуулалт муу гэдгийг ойлгох хэрэгтэй дарга нь хөөр ч гүйгээд ажилчид нь сөхөр ч унтлаа л ард нь ажилладаг. Эцэст нь шоувчин дарга гавьяат юм уу алдар нэрийг нь аваад нөгөө хэд нь цалингийн зээлээс зээлийн хооронд хэвээрээ л зүтгэж байдаг энэ нийгшэм тогтолцоог өөрчил

3  |  0
ЗОЧИН(150.129.141.57) 2021 оны 03 сарын 23

ЭНЭ БАЙДАЛ УЛАМ ДАЙМЖИРЧ МОНГОЛ УЛС МОДОО БАРИХ НЬ ЛДЭЭ.

3  |  0
ЗОЧИН(150.129.141.57) 2021 оны 03 сарын 23

ХҮН ҮХЭЭД БАЙГААГ НУУГААД БАЙДАГ ЮМ БАЙНА ЛДАА. ЭНЭ ТАЛААР ЭМЯ БИДЭНД МАЭДЭГДСЭН БЛ ҮҮ?

3  |  0
Баярлалаа(103.23.50.131) 2021 оны 03 сарын 23

ҮНЭНГ ДЭЛГЭСМЭНД ТАЛАРХАЖ БН

6  |  0
Баярлалаа(103.23.50.131) 2021 оны 03 сарын 23

ҮНЭНГ ДЭЛГЭСМЭНД ТАЛАРХАЖ БН

4  |  0
Ee(64.119.21.113) 2021 оны 03 сарын 23

Erguu gulug

0  |  5
Монгол(202.9.40.200) 2021 оны 03 сарын 23

Уг нь тэр 2 хүний оронд чи явчихсан бол болох байж дээ. Чи хаа холын Францыг ярих хэрэггүй, чи сэхсэндээ эмнэлгийнхэнд баярлаж амаа хамхисан чинь дээр. Чи ингээд байвал аягүй л бол ахина даа. Тахлыг аюултай гэдгийг дэлхийн улс болгон мэдэж буй.

1  |  6
Guest(203.91.119.46) 2021 оны 03 сарын 23

энэ нэг хийлсэн шаар шиг юм өөрөө эдгээд гарсан бол болоо юм бишүү тэнэж яваад өвчин авчаад бас олон юм яриастай улс төржих юм гахай толгойлчоод

0  |  6
Нэр(122.201.21.123) 2021 оны 03 сарын 23

Ингэж л яримаар байгаам

10  |  0
Зочин(213.55.224.178) 2021 оны 03 сарын 23

Шинэ үёийн Дүлзэн

3  |  7
Шудрага(59.153.84.139) 2021 оны 03 сарын 23

Нас барсан хүнээ нуугаад байгаа юм уу

1  |  0
Зочин(103.11.195.2) 2021 оны 03 сарын 23

Өвдөөд гарсан хүмүүс ингээд мэдээлэл өгвөл энэ тэнээд байгаа хүмүүс нэгийг ойлгох болов уу? Ялангуяа энэ ахмадууд автобусанд суугаад л ийш тийш их тэнэх юм аа

8  |  0
Иргэн(124.158.86.189) 2021 оны 03 сарын 23

Гадны хувцастайгаа эмчлүүлж байсан өрөөндөө байж болж байгаа юмуу

1  |  2
Уншигч(192.82.74.152) 2021 оны 03 сарын 23

Тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа, зовсон хүнээс үг сонс гэдэг үнэн болов, цаашид өшөө илүү мэдээлж анхааруулж байгаарай

9  |  0
Иүү(202.9.46.165) 2021 оны 03 сарын 23

Жоохон ч гэсэн ойлголт авлаа

3  |  0
123(202.9.46.100) 2021 оны 03 сарын 23

Үнэн шүү . Ийм л холион бантан болж бгаа .

9  |  0
zochin(39.154.234.197) 2021 оны 03 сарын 23

Zov yarijee. Tord chadvar muutai humuus olnooroo orsonii gor ni ilerch bn. Ajilaa hiij chadahgui, busdad daramt ogood. Bi bol neg l udaa asuultand hariulna. Neg asuultand, 3 udaa hariylj bn geheer ajil hiij bgaa dur ujuulj bgaa uildel. Mongoliin tor iim emgeneltei bolchihson bhad, tor udirdaj bgaa humuus oorsdoo yugaa ch medehgui. Yaltai ch bilee dee

7  |  0
Зочин (103.229.123.48) 2021 оны 03 сарын 23

Маш зөв мэдээлэл өглөө баярлалаа хурдан эдгэрч эрүүл болоорой ард түмнийхээ төлөө хийх ажил маш их бн шударга ёсны төлөө цуцалтгүй тэмцээрэй мундаг залуу шүү

7  |  1
Иргэн(192.82.89.243) 2021 оны 03 сарын 23

Би лав энэ хүнд ИТГЭХЭЭ байсан .ТӨРСӨН эхийн дэмжин тавиарай явсан нь Хүрэлсүхээс МӨНГӨ авсан байх жүжигт хамт тоглосон.\nКОРОНА ба тусахгүй бас МӨНГӨНИЙ ЖҮЖИГ \n

3  |  6
ҮНЭН(103.23.50.131) 2021 оны 03 сарын 23

ЭНэ хүнийг хөндлөнгөөс хараад их савсганасан хүн байна гэж бодож байлаа. Гэхдээ эмнэлгийн үнэн нөхцөл байдлыг хэлж ойлгуулсанд баярлалаа. Миний бодол өөрчлөгдсөн. Амжилт

7  |  0
Зочин(59.153.112.179) 2021 оны 03 сарын 23

Баярлалаа,энэ залууд. Жоохон ч гэсэн ойлголттой боллоо. Бусад хүмүүс ингэж ярихгүй л дээ, дараа нь нийгэмд гадуурхагдана гээд айж байгаа байх,зайлуул. Энэ муухай өвчин хурдан л дарагдаасай дааа. Хужаа цустай хүмүүсээс бусад бүх монголчууддаа эрүүл энх байхыг хүсэн ерөөе.

6  |  2
хххххх(103.229.123.48) 2021 оны 03 сарын 23

Үнэн бол хоцрогдсон Амьсгалын аппарат шахсан буруутай хулгайчуудад нь хатуу хариуцлага хүлээлгээчээ. Төсөв, хандивын өчнөөн зуун тэрбумыг зарцуулсан биздээ.

6  |  0
ххх(103.229.123.48) 2021 оны 03 сарын 23

Сарангэрэл гэгч авгай төсөв, хандивын өчнөөн зуун тэрбумаар Короногийн эсрэг бүх бэлтгэлийг хангасан гэж бүтэн жил гуцаад байсан ийм байгамуу. Үнэн бол шалгаад буруутай хулгайчуудад нь хатуу хариуцлага хүлээлгээчээ.

8  |  1
иргэн (202.131.243.190) 2021 оны 03 сарын 23

далжигнаад хүн амьтан уруу татаад жагсаад үймүүлээд байсан өөртөө ирэхээр мэдэрч байна уу

2  |  6
зочин(202.126.88.232) 2021 оны 03 сарын 23

Корона бол амьсгалын замаар тархдаг уушигны тахлын 1 хэлбэр. Тарваган тахал ч уушигны хэлбэр нь маш аюултай. Уушиг усжина. \nУушиг ажиллагаагүй болж наалдац үүсвэл маш аюултай. Уушиг уг нь эрүүл байхдаа агаараар дүүрч бөмбийж байдаг эрхтэн энгийнээр хэлэхэд Уушигт наалдац үүсээд эхэлвэл амьсгалын аппаратад орж уушгийг хиймлээр агааржуулж амьсгалыг дэмжинэ гэсэн үг. Энэ бол маш эрсдэлтэй

7  |  0
Зочин(66.181.176.104) 2021 оны 03 сарын 23

Олон юм хуцалгүй үхэлгүй эмчлүүлээд гарсандаа баярла.\nҮхэж хэвтэж байж хажуугаар нь төр засаг эмч эмнэлгийн ажилтнуудаа муулах .\nИйм хүн хогнуудыг л наад корона чин онож очоод байгаа за

0  |  7
Хүү(202.126.90.137) 2021 оны 03 сарын 23

Бид коммунист намаа 30 жил тэжээсэн бхд тэд минь 100 жиоээрээ ийм бэлэг барих гэж. Арай ч дээ.

3  |  1
Хүн байна(192.82.73.219) 2021 оны 03 сарын 23

Үхэл хэдийнээ 20 хүрчээ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДАА МЭДЭЭЛЭЛ ҮНЭН ЗӨВӨӨР ӨГ. Улс төрч нэртэй Амарсайхан, Энхболд мэтээс бүү ай. Ард түмэнд үхэж байгаа хүмүүсийн тоог үнэнээр нь хэл. Хамгийн хэцүү нөхцөлд байгаа гэдгийг нь мэдрүүлж өгвөл хүмүүс зөв үйлдэл хийж эхэлнэ.

9  |  0
zochin(66.181.164.157) 2021 оны 03 сарын 23

unen bodit medeelel ugsun baihad uy geed hunruu dairaad baidag humuus ve,Bid chin unend harshilmai bolchihson ard tumen uu \nuhaarch uz

5  |  0
ОНГОД(202.21.108.169) 2021 оны 03 сарын 23

ЭНЭ ДООР ЮМ БИЧСЭН ”nyam” ГЭГЧ НӨХӨӨР ЧИ АЛЬ БОЛОХ ХЭРДАН ОЛОН ТҮМНИЙГ БАГА ЧИРСЭН ДЭЭРЭЭ ҮХЭЖ ДАЛД ОРООРОЙ. НАМ ДАГАСАН ДАРГА НАРЫН БУУНЫ НОХОЙ ИЙМЭРХҮҮ ШААРНУУДААР Л УЛС ОРОН МИНЬ ДҮҮРСЭН БН \n

5  |  0
ххх(202.179.26.11) 2021 оны 03 сарын 23

Энэ хүн л үнэн юм ярина даа\n

6  |  0
дорж(103.57.95.37) 2021 оны 03 сарын 23

энэ нэг сэтгэцийн өвчтэй юм одоо болиоч чи монгол хүн мөн үү чиний яриаг чамтаы адилхан жаахах хэцүү хүмүүс л сонсдог байхдаа одоо яанаа

0  |  9
Иргэн(192.82.89.180) 2021 оны 03 сарын 23

Хүн ер нь үхдэг юм ш дээ монгол байтугай дэлхийн аль ч улсад хүнийг үзүүлэхгүй байх ид шид гараагүй ш дээ хүний үхлээр улс төр хийдэг хүмүүс өөрсдөөгиыгөө үхэхгүй гэж боддог юм уу

0  |  9
nyam(66.181.161.53) 2021 оны 03 сарын 23

naad uvchinuur buu shoud. Duh mini

1  |  10
nyam(66.181.161.53) 2021 оны 03 сарын 23

naad uvchinuur buu shoud. Duh mini

0  |  10
чимэд(124.158.82.128) 2021 оны 03 сарын 23

Маш зөв ярьжээ Джип авдаг мөнгийг нь эмнэлгийн төхөөрөмж авахад зарцуул дарга нараа,Дарга нарын тусгай эмнэлгийг нийтэд үйлчилдэг болго, дарга нар автобусаар явж ажилдаа очиж бай,хоцрох гээд байвал өглөө эрт гэрээсээ гарч бай.Оюунэрдэнэ хүмүүсээ зөв сонгож андгай тангарагийг авч ажлд томил.муу хийвэл өдөрт нь соль амжилт хүсье чи чадна Ахмадууд.

11  |  0
Ts.ray(202.9.40.17) 2021 оны 03 сарын 23

Er ni bol Hosut iim l bgaa.mash ih achaalaltai.huuchniihaara.hun uur deeree l tulj baij umiig meddeg.Hatgaa bol Huniig uheld hurgej boldog ayultai uvchin.Uhehgui umaa gehed 1 heseg uushigiig gemteej ydraana.ymar olig bhavdee.manai mongolchuud er ni ihenh ni uushig zurhnii uvchlultei bgaa.Tiimees uursdiiguu bolon ger bulee sain hamgaalj hereggui bol teneed baimaargui bna!

8  |  0
Зочин(103.23.50.131) 2021 оны 03 сарын 23

Энэ нөхөр уг нь үнэнийг л хэлээд байгаа юмдаа. Коронавирус туссан хүмүүс таг болдог Харин энэ залуу л дуугарч чадлаа Баярлалаа\n

14  |  0
Отгонбаатарт(103.23.50.131) 2021 оны 03 сарын 23

Бодит үнэнийг дэлгэсэн танд маш их баярлалаа.

12  |  0
Zochin(202.126.90.139) 2021 оны 03 сарын 23

Bodit baidliig l yrij bn .um.bolgoniig hvn bolgoniig uls torjvvlj tenegthee hezee bolihiin bol. Zaawal owchtei hogshin ch bish ymarch hvn hvndreh magadlaltai iim owchniig svrtei gej eliirch bgaa ulsuud law ervvl hvn bish

5  |  0
Зочин(103.229.120.227) 2021 оны 03 сарын 23

Бодит унэнийг ярьжээ Олон нийтэд хэрэгтэй ярилцлага байна зургаахан ортой сэхээний тасаг гэж байна Сарангэрэл эмнэлгууд бэлэн гээд худлаа ярьжээ Иргэд одоо оорсдоо л болгоомжтой байх хэрэгтэй болжээ

7  |  0
үнэн(64.119.27.248) 2021 оны 03 сарын 23

Ковидоос Эмчлэгдээд гарсан хүн дор хаяж 30 хоног вирус идэвхтэй тараагч , бусдыг халдварлуулж байдаг гээд Оросын эрдэмтэд бичээд байна !. Наад нэг өөрийгөө Намын дарга гээд өргөмжилцөн заваан юм чинь тараагаад явж байгаа шүү !!!!! Өөрөө болохоор эсрэг биеттэй болцон байгаа

3  |  6
Dd(202.126.90.50) 2021 оны 03 сарын 23

Dandaa neg surjignesen ium yarix ium. Unen Pop iumaa. Uls turlvv yawvch oirtuulj boloxgvie.

0  |  15
Top