Сэлэнгэ аймаг орох, гарах хөдөлгөөнөө ТҮР ЗОГСООЛОО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл 72 цагийн хугацаатай халдвартай бүс нутаг буюу Улаанбаатар, Дархан-Уул, Завхан, Төв, Архангай, Өвөрхангай, Увс, Хөвсгөл аймгаас ирж буй иргэдийг аймгийн Онцгой комиссын шийдвэр гартал Сэлэнгэ аймаг руу нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. 

 

  • Халдвартай бүс нутаг руу Сэлэнгэ аймгийн иргэдийг Сэлэнгэ аймгаас гаргахгүй бөгөөд харъяаллын дагуу өөр аймаг орон нутгийн иргэдийг гаргана.
     
  • Халдвартай бүс нутгаас ирж буй Сэлэнгэ аймгийн харъяат иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх бөгөөд ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлана.
     
  • Сумдын Онцгой комиссын дарга нар зорчих иргэдийн асуумж, зөвшөөрлийн хуудсан дээр хаана очихыг нь тодорхой заасан тамгатай, гарын үсэгтэй бичгээр үйлчилнэ.
     
  • Зайлшгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд голомттой бүсээс ирж байгаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан нэвтрүүлнэ.
     
  • Постуудын бүртгэл судалгааг чанаржуулж, хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулж, эрчимжүүлэхийг сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.

 

Эх сурвалж: АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M (66.181.161.44)  2025 оны 03 сарын 13

18 hvreegui tohioldold olon ulsiin zah luu orj bolohgui yumuu

1  |  0
Zochin (66.181.161.78)  2025 оны 03 сарын 13

Arai araibuur neg daldagnad bsiimaa burtgel ntr hiihgui

1  |  0
Зочин (202.126.89.69)  2025 оны 03 сарын 13

Юу болоод бна даа. Нэг л тууштай бай..

1  |  0
баагий  (202.126.89.211)  2025 оны 03 сарын 13

маш зөв шийдвэр гаргажээ аймгийн онцгой комисст баярлалаа

3  |  0
Зочин (103.212.117.115)  2025 оны 03 сарын 13

Сэлэнгэ гэж бүтэхгүй гарууд шүү

1  |  6
Oyuntuya (66.181.161.103)  2025 оны 03 сарын 13

sain bnuu sumaas irsen irgdiig sumruun ywuulhuu

4  |  0
Top