Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-нд тус дугаарт иргэдээс нийт 307 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 15 иргэн хандсанаас дөрвөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 11 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 51 буюу 16.6 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээлэл, 48 буюу 15.6 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, өөрийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрлэлттэй танилцах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.
Вакцин хийлгэх хүртлээ өөрийгөө халдвар авахаас яаж сэргийлэх вэ?
Ажлын шаардлагаар заавал вакцин хийлгэх ёстой юу?
Вакцины хоёр тун хийлгэсэн ч би амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих ёстой юу?
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Сэтгэгдэл ( 2 )
Одоо ингээд мөнхийн маск зүүгээстэй бас 7 хоног болгон PCR шинжилгээ өгөөстэй байх болчлоо доо.
Бусдад вирус тараана гэдэг нь бас тогтоогдоогүй