ГИХГ-ын албан хаагчид "Ковид"-ын эсрэг вакцинжуулалтад хамрагдлаа

2021 оны 03 сарын 23

Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Ковид-19 халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдлаа.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр Ковид-19 халдварын эсрэг бүх нийтийн вакцинжуулалтыг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид уг вакцинжуулалтад хамрагдаж, БНХАУ-д үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг "Синофарм" вакцины эхний тунг хийлгэлээ. Вакцины хоёрдугаар тунд 28 хоногийн дараа хамрагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top