Увс аймгийн "Цогцолбор II" сургууль дээр хүүхэд халуурсан дуудлага өнөөдөр (2021.03.24) аймгийн Онцгой комисст иржээ. Халуурсан сурагчийн Түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд сэжигтэй тохиолдол биш гэж үзэн, сургалтыг хэвийн ажиллагаанд оруулсан байна.
Өвөрхангайн "Сэмжит Хужирт", "Хаан хужирт" рашаан сувиллын газарт гуравдугаар сарын 8-17-ны хооронд амарсан Увс аймгийн харьяат иргэд болон Тэс суманд тусгаарлагдаад байгаа ойрын хавьтлын иргэдийг мөн шинжилгээнд хамруулсан ба тэдний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар Увс аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Сануулахад, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” компанийн амралт, сувиллын газарт амарсан Увс аймгийн харьяат, нэг гэр бүлийн хоёр хүнээс халдвар илэрсэн ба тэднийг 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Улаангомд ирэхэд нь тусгаарласан. Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын 15 хүнийг мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг болон гэрийн ажиглалтад оруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )