ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.24, 11:00 цаг/ мэдээллийн үеэр ирсэн дараах асуултуудад холбогдох хүмүүс хариулт өглөө.
-Өчигдрийн байдлаар 1124 хүүхэд халдварт өвчинд өртсөн гэх мэдээлэл байна. Эдгээр хүүхдийн шүлснээс шинжилгээ авсан уу, эсвэл хамраас нь авсан уу. Ялангуяа нярай хүүхдүүдээс шинжилгээг яаж авдаг вэ?
Ж.Байгальмаа: Монгол Улсын хувьлд шүлснээс сорьц авдаг шинжилгээ хараахан нэвтрээгүй байгаа. Бид нярай хүүхдүүдээс шинжилгээ авахдаа нярайд зориулсан уян бамбарыг ашиглаж, хамраас авахгүй, амны хөндий болон хоолойноос сорьцны дээж авдаг.
Б.Ууганбаяр: Шүлснээс шинжилгээ авах технологийг монгол эрдэмтэд хийсэн байгаа. Удахгүй ашиглаж эхлэх тухай шийдвэр гарсан. Одоогоор хараахан эхлээгүй байна. Тун удахгүй, хэдхэн хоногийн дараа энэ шинжилгээ хийгдэж эхлэх байх гэсэн хүлээлттэй байна.
-Чингэлтэй дүүргийн 246-р цэцэрлэгт коронавируст халдвар шинэ голомт гарсан гэх мэдээлэл байна. Энэ голомтод одоогоор хэчнээн халдвар илэрсэн бэ?
Ж.Байгалмаа: Чингэлтэй дүүргийн тус цэцэрлэгт анх гуравдугаар сарын 12-нд анхны тохиолдол батлагдсан. Тус цэцэрлэгийн нийт гурван ажилтан, 21-ний байдлаар тухайн гурван ажилтны ойрын хавьтлын таван хүн, нийт 8 хүний халдвар баталгаажиж, эмчилгээ үйлчилгээнд орсон.
Сэтгэгдэл ( 1 )
Ж.Байгалмаа үг хэллэг ярианы хөгжил тун тааруу юмаа. хэлсэн ярьсан нь ойлгомж муутай. эмчилгээ үйлчилгээнд орсон гэнэ үү