2021 оны гуравдугаар сарын 24-ний 14:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад дараах байршлуудыг авчээ.
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 12605 шинжилгээ хийгдэн, 218 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 5610 боллоо.
Шинээр бүртгэгдсэн 218 тохиолдлын 176 нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийслэлийн нийт өвчлөл 4650 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Аймаг, орон нутагт өнгөрсөн 24 цагт 42 тохиолдол шинээр бүртгэгдэж, өвчлөл 424 болж байна. Эдгээр нь Өвөрхангайд 27, Дархан-Уулд 10, Төв аймагт 5 байна.
Эмчилгээ, эмнэл зүйн хувьд нийт 1367 хүн эмчлэгдэж байгаагаас 1138 хүн хөнгөн, 207 хүн хүндэвтэрш, 18 хүнд, дөрвөн хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Өнгөрсөн борооны дараа уул өмсөх гэдэг билүү ихэнх гадуур тэнээд тараасан блгүй