ШУУРХАЙ: УОК-ын 11 алба хаагчаас ХАЛДВАР илэрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын 12 алба хаагч Жаргалантын аманд байрлах сувилалд үүрэг гүйцэтгэн, ажиллажээ.

Үүн дараа сувилалд амарсан нэг иргэнээс халдвар илэрсэн тул амрагчид болон албан хаагчдаас шинжилгээ авахад нэг албан хаагчийн хариу сөрөг гарсан бол бусад 11 алба хаагчаас коронавирусний халдвар илэрсэн байна. 


Эрүүл мэндийн яамнаас өгч буй коронавируст халдварын өнөөдрийн /2021.03.24/ мэдээллээр сүүлийн 24 цагт 189 хүн эдгэрч, эмчлэгдсэн хүний тоо 3947 болсон байна. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1367 хүн эмчлэгдэж байгаагаас 1138 хүн хөнгөн, 207 хүн хүндэвтэрш, 18 хүнд, дөрвөн хүний биеийн байдал нэн хүнд байгаа ажээ. 

Өчигдрийн мэдээллээс хойш коронавируст халдварын шинээр бүртгэгдсэн 218 тохиолдлын 176 нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийслэлийн нийт өвчлөл 4650 хүрсэн. 

Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Аймаг, орон нутагт өнгөрсөн 24 цагт 42 тохиолдол шинээр бүртгэгдэж, өвчлөл 424 болж байна. Эдгээр нь Өвөрхангайд 27, Дархан-Уулд 10, Төв аймагт 5 байна.
 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bh(98.204.176.20) 2021 оны 03 сарын 25

98 say huntei Vietnamd niit 3000 hurehgui haldvar bna.mash shiguu suudag yaduu uls daa.tegeed boddoo.!! Deglemee bariad hunii ugend orood yavsaniih.!

0  |  0
Зочин(192.82.80.86) 2021 оны 03 сарын 25

Олуулаа бөөгнөрөөд хэлхэлдээд байвал яадгыг та нар дээр бодитоор харуулаад өглөө, хүнээс хүнд халддаг халдварыг хөл хорин хөдөлгөөн багасгаж байж тархах хурдыг удаашруулж цаг хожиж чадахаас биш иргэд нь чөлөөтэй зорчиж, олуулаа бужигналдаж байхад халдвар ихэсэхээс биш багасахгүй ээ, тэгээд ч хөгшид хүүхэд, бие муутай иргэдийн эрүүл мэнд амь нас эрсдэлд улам ойртоод бнаа, цаг бол алт цаг бүү алдаачээ

0  |  0
Иолз(202.126.90.143) 2021 оны 03 сарын 24

Энэ засаг яаж ажиллад бнаа УОК гэж нэг дампуу газар дарга нь гэж нэг гөлиисөн юм

0  |  0
Зочин(103.229.120.227) 2021 оны 03 сарын 24

Амралт сувиллууд халдварын голомт болжээ БИТГИЙ АМРААЧЭЭ

0  |  0
иргэн(192.82.88.42) 2021 оны 03 сарын 24

Амралт сувилал гэсэн өвчин тараадаг газруудаа 5 сар хүртэл хаагаачээ. 2,-30 хүнтэй ААН үйлдвэрлэгчид бол ажиллагсадаа хамгааллаад ажиллаж болно.Гаднаас хүн орох биш,ажлын байрандаа байна. Сувилал нтр бол 5 хоноод хүмүүс сольсон өдөр бүр ирж очсон заваан ш дээ.

0  |  0
Top