Архангайд дөрвөн тохиолдол батлагдаж, УЛБАР ШАР түвшинд шилжлээ

2021 оны 03 сарын 25

Архангай аймагт өчигдөр /2021.03.24/ дөрвөн тохиолдол батлагдаж Эрдэнэбулган, Хашаат, Хангай, Тариат сумдад тодорхойгүй хугацаагаар хөл хорионы дэглэм тогтоож, гарах хөдөлгөөн хаалаа. Дээрх сумдад байнгын оршин суугаа хаягтай тохиолдолд нэг удаа орох хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө.

Батлагдсан дөрвөн тохиолдлын хоёр нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн томилолтын багийн хоёр ажилтан бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтнаас илэрлээ. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгийн байгууллагын нийт албан хаагчдаас 7 хоног бүр вирусийн шинжилгээг нэгдсэн журмаар авдаг бөгөөд 24-ний орой 20:15 минутад PCR шинжилгээний хариу гарч батлагдлаа.

Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг тогтоон, тусгаарлах арга хэмжээ аван ажиллаж байна.

Тандалтын баг ажиллаж, гэртээ тусгаарлагдах боломжгүй ойрын хавьталын иргэдийг тусгаарлаж байна. Сорьц цуглуулах үйл ажиллагаа үргэлжилж, Нэгдсэн   эмнэлгийн   амбулаторийн   тасагт   голомтын   эцсийн   халдваргүйтгэлийн хоёр баг ажиллан 6000 гаруй м.кв талбайд эцсийн халдваргүйтгэлийг хийлээ.

Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг АОК-оос анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top