Э.Тэмүүлэн: Хамгийн олон тохиолдол батлагдаж, нөхцөл байдал ХҮНДЭРЛЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. /2021.03.25/

Сүүлийн 24 цагт 285 шинэ тохиолдол бүртгэгдсэний 18 нь орон нутагт батлагдсан тохиолдлууд байна. Нэг өдрийн дотор 285 тохиолдол батлагдсан нь Монгол Улсад 24 цагийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Дотоодод бүртгэгдсэн нийт халдварын тоо 5359 болсон бол зөөвөрлөгдсөн тохиолдол 426 байна.

Халдварын нөхцөл байдал маш хүндэрлээ гэж ХӨСҮТ-ээс анхаарууллаа. Засгийн газрын зүгээс эдийн засгаа хүндрүүлэхгүйн тулд хөл хорионоос аль болох татгалзах чиглэл барьж байгаа ч дэлхийн улс орнуудын хувьд халдварын тархалтыг хязгаарлахад хөл хорионы арга хэмжээг л авч хэрэгжүүлж байна гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ.

Top