ЭМЯ-ны коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.25/ мэдээллийн үеэр вакцинжуулалттай холбоотой зарим асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа дараах хариултыг өглөө.
-Манай улсад Pfizer вакцинын нөөц хэр байгаа вэ?
-Бид Pfizer вакциныг хийх зорилтот бүлгийн иргэддээ хийхээр тодорхойлсон. Уг вакцин нь КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ирж байгаа учраас эрэмбэлэн ангилалт хийсэн. Тодруулбал, гемодиализд орох 690 хүн, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн 1547 хүн, ХДХВ-ийн халдвартай 260 хүн, бусад хавдартай 10373 хүнд эмчийн зааврын дагуу, эмчийн хяналтад хийнэ. Нийтдээ давтан тунгаараа 12870 хүн; тун Pfizer вакциныг хуваарилсан.
-70-аас дээш насны иргэдийг хэзээнээс вакцинд хамруулах вэ?
-Вакцин хийлгэж байгаа хүмүүсийн насны бүлгийг авч үзвэл 50-54 насны 11 мянга гаруй иргэн одоогоор вакцинд хамрагдаад байна. 55-59 насны 12 мянга гаруй, 60-64 насны 27 мянган хүн хамрагдсан байна. 65-аас дээш бүх насны 2000 хүн тун хийгдээд явж байгаа. Тэгэхээр тухайн хүний амьдарч байгаа хороо, дүүрэг, өрхийн эмнэлэгтээ хандаж, хаана, хэзээ хэрхэн вакцинд хамрагдах талаар мэдээлэл авч болно.
-Манай улс хувийн хэвшилтэй нийлээд нийтдээ 474 мянган тун вакцин буюу 237 мянган хүн вакцин хүлээн авсан гэж буй. Та бүхэн вакцины хоёр дахь тунг хадгалж байгаа гэж мэдээлж байсан. Гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 244 мянга гаруй хүнд вакцин хийжээ. Ямар вакциныг хийсэн бэ?
-Бид вакцины нөөцдөө тааруулан вакцины эрэмбэлэлтийг хийж, зорилтот бүлгээ вакцинжуулаад явж байна. Вакцинжуулах үйл ажиллагааг түргэсгэхгүй бол халдварын тархалт нэмэгдсээр байна. Бид эхний тунгуудаа хийгээд дуусч байна. Мөн Синофарм вакцины татан авалтыг удахгүй хийж, дөрөвдүгээр сарын 1-нээс хойш 300 мянган хүн тун вакцин оруулж ирнэ. Одоогоогоор Синофарм вакциныг иргэдэд хийж байгаа.