АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан энэ сарын 19-нд жагсаал зохион байгуулах үеэрээ халдвар авсан гэх мэдээлэл цацагдлаа. Энэ талаар түүнтэй холбогдож, тодрууллаа.
-Таныг халдвар авсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ үнэн үү?
-Манай нөхрийн биеийн байдал муу байгаа тул өчигдөр lll дугаар эмнэлэгт шинжилгээ өгсөн. Ингээд манай нөхрөөс коронавирус илэрсэн тул намайг гэртээ тусгаарлагд гэсэн. Би өөрөө сайн дураараа энэ сарын 23-нд шинжилгээ хийлгэсэн. Хариу нь одоо болтол ирээгүй байна. ХӨСҮТ-өөс надад эерэг гарсан гэж албан ёсоор мэдэгдээгүй. Би одоогоор гэртээ л байна. ХӨСҮТ-ийнхэн надад эерэг гэсэн хариу өгөх гээд байна уу, эсвэл надаас 80 мянган төгрөг авч, сөрөг хариу өгөх гээд байна уу... Би ойлгохгүй л байна. Намайг халдвар авсан талаар ямар учиртай зарлаж, мэдээлээд байгааг ч ойлгохгүй байна.
-Нөхрийн тань биеийн байдал ямар байна вэ?
-Манай хүн уушгиндаа хатгаатай. Энэ өвөлжин өвдсөн. Ингээд гуравдугаар сарын 20-нд бие нь муудаж, амьсгаа нь давчдаад lll дугаар эмнэлэгт үзүүлсэн ч ор байхгүй гээд хэвтэж чадаагүй. Тухайн үед коронавирусний шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Ингээд өчигдөр буюу гуравдугаар сарын 24-нд бие нь улам муудаад, дахин эмнэлэгт хандсан. Тэр даруйд нь коронавирусний шинжилгээ авахад эерэг гарсан. Манай нөхөр одоо Цэргийн төв эмнэлгийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.
-Танай нөхөр хаанаас халдвар авсан гэж та таамаглаж байгаа вэ?
-Манай нөхөр маш удаан хугацаагаар ханиалгаж байгаа. Амьгалын замыг нь боож байгаа өвчнөөсөө болоод коронавирусний оношлуураар эерэг гарсан байх. Тэрнээс манай хүн гэртээ байдаг учраас халдвар авах ямар ч боломжгүй.
-Таны биед зовиур илэрч байна уу?
-Одоогоор миний биеийн байдал хэвийн байна. Эзэн бие нь өвдсөн гэдгээ мэдээгүй байхад нийгэмд намайг халдвар авсан гээд зарлачихлаа. Би ямар нохойн гөлөг биш, хүн шүү дээ. Намайг ингэдэг нь яаж байгаа юм бол. Би албан ёсоор ХӨСҮТ-ийн шинжилгээний хариуг хүлээж байна.
Сэтгэгдэл ( 13 )
жагсаал хийгээд бай бие нь сайжирнаа, хэдэн хөгшчүүлээр зул барьж баяжсан хүн одоо бас хэдээр вирусиийр зл бариуч\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\nих жеико санүүжүүлэх байх
БААСАН ГУАЙ, БҮХ ЮМ ЦАГ ХУГАЦААТАЙ ЭЛБЭГДОРЖ ЧИНЬ БУУЧИХААДД БАЙХАД ТА ОДОО БУУХ БОЛООГҮЙ ЮУ, ТЭГЭХГҮЙ БОЛ ӨӨРТ ЧИНЬ ГЭР БҮЛД ЧИНЬ ГАЙ БОЛНО
Баасан гуай, би барилгын компанийн луйврыг өөр хүний буруу болсон мэт харагдуулж огт гэмгүй хүн дээр хэрэг тохох хэрэгтэй байна. Та хонгилын шүүгчдээ хэлээд шийдэж өгөөч. Аргалахад 100 сая хүрэх болов уу?
hahuul avch hvn daramtalj bhad amar hvn ailgaj mungu avahad ch amar hugshirsun hoinoo ih ZUV MERGEJIL songoson bna. MUNGUU duusahaar garch irj jaahan hashgirchihaad olzoo olchihood icheendee orchihdog yum bishvv ene BAASAN
Элбэгдоржийн зөвлөх хийж их баяжсан уу.Монголын баялгийн цөлмөж гадныханд тал засаад авилга авахад зөвлөж суудаг байсан гэлүү чи.
Нөхөр чинь гэрээс гардаггүй юм бол голомт нь Баасан чи өөрөөл байнашдээ.Одоо бас МАН халдвар өгчихлөө гэх нь
Хүний нэр хүндэ. Халдаж худа. Мэдээлэл тараагчид. Ямар арга хэмжэ. авсанаа яаралтай мэдэгд.
Хонгилын шүүгчдийн загалмайлсан эх нь, авилгал зуучлагч оцогнуур Баасандоржийн ойрын хамсаатан нь Баасан авгай мөн.
Нөхөр нь сүрьеэтэй юм байна ш тэ. Ойлгомжтой. Сүрьеэ ч гэсэн халдвартай
Мань Баасан авгай корона авч нөхөртөө өгчихөөд өөрөө солиороод байх хэрэггүй л баймаар юм. Ийм юман дээр хүртэл улс төржөөд байх нь хэнд хэрэгтэй юм бол.
\nбалиар авлигач авгай далд ор
Тэнэг авгай хуцалгүй АН-уустайгаа зайлаа
buudah