ЭМЯ-ны коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.25/ мэдээллийн үеэр вакцинжуулалттай холбоотой дараах асуултад албаныхан хариулт өглөө.
-Эсрэг биет илрүүлэх шинжилгээг нь хэрхэн хийлгэх вэ?
Э.Тэмүүлэн: Эсрэг биет илрүүлэх шинжилгээг ХӨСҮТ-ийн хувьд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүстээ хийж байгаа.
-Орон нутаг руу явж буй иргэдээс шинжилгээний төлбөр авч байна. Энэ нь зөв үү?
Г.Болдмаа: Оношлуурын нөөц багасаж байгаа. Тиймээс хувийн эмнэлгүүд эм эмнэлгийн хэрэгсэл болон түргэвчилсэн оношлуурыг худалдаж авч байгаа болохоор хөдөө орон нутаг руу явах гэж буй иргэдийн шинжилгээг тодорхой хэмжээний төлбөрөөр авч байгаа.
-Шинжилгээний өгөх гэтэл цагийн оочир дараалал нь дөрөвдүгээр сарын 10-н хүртэл байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Шинжилгээний ачаалал өндөр байгаа. Шинжилгээний цэгүүдийн байршлыг улсын онцгой комиссын цахим хуудсаар мэдээлж байгаа.
-Хэдэн хүн гэртээ тусгаарлагдаж байна вэ? /Парламент телевиз/
Э.Тэмүүлэн: Хөнгөн өвдсөн, шинж тэмдэггүй хүмүүсийг гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, шалгасны эцэст 373 коронавирусийн батлагдсан тохиолдлыг гэрийн тусгаарлалтад гаргасан. Тухайн хорооны өрхийн эмч нараар дамжуулан, өдөр тутмын хяналтыг хийж байна. Батлагдсан тохиолдол pcr шинжилгээ өгөх хэрэггүй. Харин ойрын хавьтал болсон хүн шинжилгээ өгч, хариу ямар гарахаас үл хамааран 14 хоног гэртээ тусгаарлагдах хэрэгтэй.
-Орны хүрэлцээ ямар байгаа вэ? /UBS/
Г.Болдмаа: Орны талаарх мэдээллийг байнга өгч байгаа. 2100 гаруй орыг хүнд, хөнгөн гээд зэргээр нь ангилж бэлдсэн байсан. Эрчимт эмчилгээний 80 гаруй орыг ашиглаад байсан. 500 гаруй орыг одоогоор бэлдэж, болзошгүй байдал тохиолдвол спортын ордон, бөхийн өргөөнд байршуулсан байгаа.
Сэтгэгдэл ( 0 )