Архангайн Нэгдсэн эмнэлгийн ажилтнууд дунд ХАЛДВАР таржээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтнаас өчигдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдөр коронавирусний тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжүүлээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн 3 ажилтнаас дахин вирус илэрч, Архангай аймгийн дотоод дахь халдварын тохиолдол нийт 6 боллоо.

Ийнхүү Хайрхан сумын 1, Эрдэнбулган сумын 5 иргэнээс халдвар батлагдаж, тандалт судалгааны ажил үргэлжилсээр байна.

Тандалтын багийн судалгаагаар 

УОК-ын шийдвэрийн дагуу өнгөрсөн хоёр сард хот хооронд хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан батлагдсан тохиолдлын ар гэрт нийслэл дэхь голомтын бүсээс иргэд ирснийг тогтоогоод байна.

Үүнээс голомтлон, вирусын нууц үе үргэлжилж хэд хэдэн удаагийн давтан шинжилгээгээр ийнхүү Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудаас илэрлээ.

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлуудын нийт 6000 орчим хавьтлыг тодорхойлж, нэн ойрын хавьтлын иргэдийг тусгаарлах ажил үргэлжилсээр байна. Цаашид эмнэлгийн байгууллагаар хэвтэн эмчлүүлсэн болон үйлчлүүлсэн иргэдийн судалгааг гаргаж, хавьтал тодорхойлох ажлыг яаралтай хэрэгжүүлэн ажилласаар байна.

Өнөөдөр 16:00 цагийн байдлаар ойрын болон дам хавьтлын нийт 700 орчим иргэдэд PCR шинжилгээ хийж, хавьтлуудын сорьц цуглуулах ажил шат дараатайгаар үргэлжилж байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.21) 2021 оны 03 сарын 25

Аль хэдийн арвин болсон байхаа даа

0  |  0
зочин(64.119.26.168) 2021 оны 03 сарын 25

Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, улс орныг цүнх баригчид удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна!!!

0  |  0
зочин(64.119.26.168) 2021 оны 03 сарын 25

Өдөр өнгөрөх тусам дэлхийн хамгийн шилдэг вакцин бол агуу их Орос улсын бүтээсэн ”Спутник” вакцин гэдэг нь амьдрал дээр нотлогдсоор байна. Гэтэл ДЭМБ-ын ов мэхэнд бяц базуулсан Монголын Засгийн газар, ЭМЯ-ныхан дэлхий хамгийн чанаргүй Хятад, Энэтхэгийн вакцинуудыг монгол хүмүүст хүчээр тариулсаар байна. Одоо АНУ, Орос хоёр улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэгийн талаар ид өрсөлдөн тэмцэлдэж, АНУ нь Орост төрөл бүрийн хориг тавьж байгаагийн нэг нь Оросын вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Учир нь ДЭМБ бол АНУ-аас санхүүждаг, АНУ-ын бууны нохой байгуулага юм.

0  |  0
Top