Өвөрхангай аймгийн "Сэмжид-Хужирт" рашаан сувиллаас үүсэлтэй Арвайхээр суманд бүртгэдсэн 2 сэжигтэй тохиолдын 1 нь ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийн PRC шинжилгээгээр батлагдаж, нөгөө иргэний сорьцыг дахин шинжилж байна.
Дээрх хоёр иргэний ойрын хавьтлын 32 иргэнийг энэ сарын 22-ны өдрөөс хойш тогтоож, өндөр эрсдэлтэй 17 иргэнийг тусгаарлах байранд байрлуулж, 15 иргэнийг гэрийн тусгаарлалтад хянаж, шинжилгээнд хамруулж байна.
Мөн Арвайхээр суманд ажиллаад Завхан аймаг руу явсан иргэнээс халдвар батлагдсаныг тус аймгаас гуравдугаар сарын 24-ний өдөр мэдээлсний дагуу тэдгээр иргэдийн ойрын хавьтал 40, дам хавьлын 59 хүнийг илрүүлж шинжилгээнд хамруулнаас 2 сэжигтэй тохиолдол илэрч, тухайн иргэдийн PCR шинжилгээг ЗӨСҮТ рүү илгээгээд байна гэж Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )