Орхон аймагт өнөөдөр 11:30 цагаас хойш коронавирусний 8 тохиолдол батлагдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Орхон аймгийн Онцгой комиссоос өгч буй мэдээллээр өнөөдөр 17:30 цагийн байдлаар тус аймагт коронавирусний 12 тохиолдол батлагдаад байна. Үдээс өмнө буюу 11:30 цагийн байдлаар батлагдсан 4 тохиолдол байна гэсэн мэдээллийг өгч байсан юм. 

11:00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр сүүлийн 24 цагт долоон аймагт нийт 18 тохиолдол батлагдсаны 3 нь Орхон аймагт бүртгэгдсэн юм.

Орхон аймагт коронавирусний тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын 45-р тогтоолын дагуу ногоон бүсээс улбар шар бүс рүү шилжээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top