Тариаланчдыг маргаашнаас эхлэн хоёр өдөр вакцинжуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг вакцинд хамруулахаар болжээ.

Тариаланчид маргааш, нөгөөдөр буюу гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр өглөө 9:30-16:30 цаг хүртэл вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй юм.

 

ВАКЦИНД ХАМРУУЛАХ ХУВААРЬ

 

Гуравдугаар сарын 26

Өвөрхангай аймаг           10:00 
Дорнод аймаг                   10:30 
Булган аймаг                     11:00 
Завхан, Архангай аймаг  11:30
Сэлэнгэ, Дархан-Уул       12:00
Сэлэнгэ аймаг                   13:00-17:00 

 

Гуравдугаар сарын 27 

Төв аймаг                            09:00
Сүхбаатар, Увс аймаг       11:00 
Хөвсгөл, Хэнтий аймаг     12:00 
Хэнтий болон бусад          13:00-16:00

Орон нутагт байгаа тариаланчдыг дөрөвдүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top