ОХУ-аас 1 сая тун Спутник-V вакцин авахаар болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

ОХУ-аас 1 сая тун Спутник-V вакцин авахаар болжээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.

Тэрбээр "ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийгдэж байна. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна" гэжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.164) 2021 оны 03 сарын 26

Орос эм тарианы 80% нь хулхи бдаг та нар овдохоороо Орос руу явдаг бил уу Солонгос хужаа энэтхэг гээд азийн л орон руу явдаг биз дээ бод бод

0  |  0
Заагч(202.9.47.60) 2021 оны 03 сарын 26

Орос вакцин сайн шүү.

0  |  0
(192.82.67.221) 2021 оны 03 сарын 26

Худлаа байх аа. Путин иргэдээ вакцинжуулж дуустал 1 тун вакцин ч гаргахгүй гээд 2 хоногийн өмнө мэдэгдсэн байсан даа

0  |  0
Zochin(64.119.19.42) 2021 оны 03 сарын 26

Orosin Sputnik v vaktsin hiilgene

0  |  0
ЗАЙЛ АВГАЙ(103.212.119.53) 2021 оны 03 сарын 26

тэнэг намчин авгай сайд гэж юу юм бэ ??

0  |  0
Монголхүү(192.82.64.208) 2021 оны 03 сарын 26

Өө золиг гэж хятад вакцин хийлгэцэн шдээ. Хэдхээн ширхэгийг авна тэрнийгээ хөгшчүүлд хийнэ гэхээр нь. Хэд хоног хийлгэхгүй ахиад азнах байждээ

0  |  0
Top