Ковид-19 цар тахлын халдвар хүн амын дундах тархалт нэмэгдэж байгаа тул Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын “Улаан түвшин”-д шилжүүллээ.
Тэг зогсолтыг гуравдугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагаас 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд хийнэ.
Аймгийн хэмжээнд бэлэн байдлын “Улаан түвшин”-д шилжүүлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлхийг үүрэг болгов гэж Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )