УОК-ын хуралдаан өнөөдөр /2021.03.26/ 14.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар коронавирусний нөхцөл байдлын талаар хэлэлцэх аж.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 14936 шинжилгээ хийгдэж, 437 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 6332 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 106 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 4150 болсон байна.
Шинжилгээнд эерэг илрэх хувь 2,92% болж огцом нэмэгдэж байгаа нь хүн амын дунд халдварын тархалт нэлээн өргөн байгааг илэрхийлдэг.
Сүүлийн 24 цагийн 437 тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 5287 боллоо.
Аймагт орон нутагт 67 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 509 боллоо. Эдгээр нь Хөвсгөл 5, Дархан 6, Орхон 18, Дорноговь 3, Төв 26, Хэнтий аймагт 6 тохиолдол тус тус бүргэгдлээ.
Эмчилгээ энмэлзүйн хувьд нийт 1462 хүн эмчлэгдэж байгаагаас 1243 хүний биеийн байдал хөнгөн, 194 хүн хүндэвтэр, 18 хүн хүнд байгаа бол 7 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл ( 5 )
Гуйлагчин төртөй юм чинь хятад оросоос эмч нар авчраад вакцинжуулалтаа шуурхайлмаар бна нэгэнт өөрсдөө хийж дуусгаж чадахгүй бгаа юм чинь ямар гуйж сураагүй биш тэд ирээд 7 хоногн дотор дуусгана вакцинжуулж та нар хараад сурч ав
7Сар хүртэл хүүхэд бүрт мөнгө өгч бгаа шдээ тэр мөнгө энгийн иргэдн халааснаас гарч бга мөнгө татварын мөнгө манайхан ажил хийх дургүй анкет ч бөглөж үзээгүй 200 мянгаас дээш хүн бна гэсэн
ажилгүй төрн албаныхан дархлаа дэмжих хүнс маск ариутгагч хоол хүнс хувцас авах мөнгө нь сул орж ирнэ халамж одон хүүхдн мөнгө тэтгэвэр хөгжлн бэрхшээлт иргэд ч яахав орлого нь буурах биш жирн ажил хийж хоногн хоолоо залгуулдаг хүнд хөл хорио маш хүнд тусдаг манай эдийн засаг гээд бга чинь 5 10мянган төгрөгт л хэлбэлздэг хариугүй юм шүү дээ тав арав төгрөгний ашиг харж л суудаг юм зардаг барааүйлчилгээ хийдэг хүмүүс чинь
Эд нар хуралдлаа гээд зөв шийдвэр гаргах биш. Эдиын засаг нэрээр өөрсдөө мөнгө олох гэж байж ядаж яваа улс. Өвчнөөр зоолох ч олигтой зүйл биш мөнгө идэхэд агуулга хэрэггүй. Эдийн засаг сэргээх нэрэн дор ядарсан ард түмнээр ёстой тоглох шиг болж байна.
Энэ удаагийн хориогоороо УБ -ийг 80% вакцинжуулах. China and Russian аас 5сая тунг гуйж хэлцэж оруулж ирэх .! Харин 5 сард Хөдөө орон нутгаа 80% вакцинжуулах. За ингэвэл жаахан амсхийх байх!!! Засаг уок нар янз бүрээр л оролдож үзлээ. Одоо vaccination л ганц найдвар байхаа.