Коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдалтай холбоотойгоор УОК өнөөдөр (2021.03.26) 14:00 цагаас хуралдахаар болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт нийт 1015 тохиолдол батлагдаж байсан бол энэ долоо хоногийн даваа гарагаас өнөөдрийг хүртэлх таван өдөрт нийт 1356 тохиолдол илэрлээ.
Тодруулбал,
2021.03.22 - 210 тохиолдол
2021.03.23 - 206 тохиолдол
2021.03.24 - 218 тохиолдол
2021.03.25 - 285 тохиолдол
2021.03.26 - 437 тохиолдол
Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар батлагдсан 437 тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 5287 болоод байна.
Аймагт орон нутагт 67 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 509 боллоо. Эдгээр нь Хөвсгөл 5, Дархан 6, Орхон 18, Дорноговь 3, Төв 26, Хэнтий аймагт 6 тохиолдол тус тус бүртгэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )