ХӨВСГӨЛ: Мөрөн суманд дахин хоёр хүнээс ХАЛДВАР илэрлээ

2021 оны 03 сарын 26

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Шуурхай штабаас мэдээлж байна

(2021 оны гуравдугаар сарын 26-ны байдлаар)


Гуравдугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 иргэний PCR-ийн шинжилгээний хариу ЭЕРЭГ гарч, улмаар гуравдугаар сарын 25-ны өдөр 2 тохиолдол, өнөөдөр буюу гуравдугаар сарын 26-ны өдөр 2 тохиолдол нэмэгдэж, нийт 6 тохиолдол Мөрөн суманд батлагдлаа.

Сумын Засаг даргын А/53-р захирамжийн нутаг дэвсгэрт Коронавирусын халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн тул Аймгийн Онцгой комиссын даргаас өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд гамшгаас хамгаалахаар 2021 оны гуравдугаар  сарын 24-ний өдрийн 23:00 цагаас 2021 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд иргэдийн сумаас гарах, орох, сум доторх хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.15.71) 2021 оны 03 сарын 26

hotoos neg emch ovchtonii uy solino gej ireed covid taraasan gee bizdee

0  |  0
Top