Архангай аймгийн Онцгой комиссоос мэдээлж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдад тандалтын зорилгоор гуравдугаар сарын 24-ний өдөр нийт 95 хүний сорьцонд PCR шинжилгээ хийхэд 2 тохиолдол батлагдсан ба батлагдсан 2 тохиолдлоос тархвар судалгааны асуумж авч, Нэгдсэн эмнэлгийн бусад ажилтан, нийт хэвтэн эмчлүүлэгч гэсэн нийт 389 иргэнээс шинжилгээ авахад 3 тохиолдол өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр шинээр бүртгэгдээд байсан юм.
Ийнхүү Нэгдсэн эмнэлгийн батлагдсан 5 тохиолдлын голомтын цар хүрээг тогтоох тандалт судалгааг хийж, ойрын хавьтлын 221, дам хавьтлын 95 хүнийг тогтоон, тусгаарлалтад аваад байна.
Улмаар өчигдөр батлагдсан тохиолдлууд болох Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудын гэр бүл, найз нөхдийн ойрын хавьтал 68, дам хавьтал болох 61, нийт 129 хүнийг PCR шинжилгээнд хамруулахад өнөөдөр 12 тохиолдол нэмэгдэж, (+Хайрхан сумын 1 тохиолдол) нийт 18 тохиолдол батлагдаад байна.
Шинээр батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоох тандалт судалгаа үргэлжилж байна. Шинээр батлагдсан 12 тохиолдлын иргэд дунд аймгийн Хаан банкны 7 ажилтан байгаа бөгөөд эдгээр иргэд нь Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудын гэр бүл, найз нөхдийн хамаарал бүхий иргэд байгаа аж.
Голомтын эх үүсвэрийн хувьд, халдвар авсан иргэний ар гэрт Улаанбаатар хотоос хүн ирсэн бөгөөд тухайн иргэд PCR шинжилгээний бичигтэй орон нутагт ирээд буцсан. Улмаар вирусийн нууц үеийн хугацаа таарч байсныг тогтоосон.
Батлагдсан тохиодлуудын хавьтал тодорхойлох тандалт судалгаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Нэгдсэн эмнэлэг чинь хаан банкийг атгаж байсийн биш үү