Сурагчдын II улирлын амралтыг ДАВАА ГАРИГТ эхлүүлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Ирэх даваа гаригаас буюу гуравдугаар сарын 29-нөөс эхлэн 2021 оны сурагчдын II улирлын ээлжийн амралтыг эхлүүлэхээр болжээ.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас "Танхимын сургалт орон нутагт 2021.03.01-ний өдөр эхэлсэн. Хичээл нөхөх хэрэгцээ шаардлага байгаа учир улирлын амралтыг цуцалж өгөх хүсэлт аймгуудаас ирсэн. Хүсэлтийг харгалзаж БШУ-ны сайд сонголттойгоор хичээллэх шийдвэрийг 7 хоногийн өмнө гаргасан. Шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд ковид-19 цар тахлын тархалт газар авч% 10 гаруй аймагт тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж, улирлын амралтыг даваа гарагаас эхлүүлэхээр боллоо. Улирлын амралт үргэлжлэх 7 хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ. Энэ төсвийг баталж, аймаг сумдын сургууль, цэцэрлэгт ариутгалын бодис хүргэж байна" гэж мэдээллээ. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 03 сарын 27

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
ганболд(202.9.46.159) 2021 оны 03 сарын 26

7 хонгоор яах вэ дээ . ядаж 15 хоног болгооч хүүхдэдэд эрсдэлтэй байна ш дээ .

0  |  0
Top