Ирэх сард нэг сая тун “СПУТНИК-V” вакциныг Монгол Улсад нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын даргын зүгээс ОХУ-ын талд “Спутник-V” вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэр мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал К.А.Дмитриев нарт тус тус захидал илгээсний дагуу энэхүү вакцин нийлүүлэх гэрээг байгуулжээ. ОХУ-аас худалдан авах гэрээний хүрээнд нэг сая тун вакцин нийлүүлэхээс гадна хүмүүнлэгийн тусламжаар 300 мянган тун “Спутник-V” вакциныг нэмж нийлүүлэхээр ажиллаж байгаа талаар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб уулзалтын үеэр мэдэгдлээ.

Хоёр орны Засгийн газрын зүгээс шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас ирэх сарын эхээр болон дундуур 1,3 сая вакциныг хоёр хувааж нийлүүлнэ гэдгийг тэрээр хэллээ. Монголын ард иргэдийг вакцинжуулах ажилд хувь нэмрээ оруулж, цар тахлын амаргүй цаг үеийг хамтдаа даван туулж, хөрш орнуудын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд туслалцаа үзүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлээд, цаашид вакцины худалдан авалтыг үргэжлүүлэх бодлого баримталж байгаагаа дуулгалаа. Мөн энэ үеэр хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нийгэм, эдийн засгийг сэргээх үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.100) 2021 оны 03 сарын 27

Орос вакцин угаасаа мундаг өмхий хужаанууд муулаад хогийн вирус үйлдвэрлэгч новшнууд далд ор.

0  |  0
Заагч(202.9.46.100) 2021 оны 03 сарын 27

Орос вакцин угаасаа мундаг өмхий хужаанууд муулаад хогийн вирус үйлдвэрлэгч новшнууд далд ор.

0  |  0
Заргалд(202.179.27.171) 2021 оны 03 сарын 27

ДЭМБ аас зөвшөөрөөгүй Орос, Хятадын вакцинаас гадна зөвшөөрөлгүй хичнээн эм, эмийн зүйл өмнө нь оруулж хичнээн хүнийг хордуулж алсан байх вэ? Судалгаа, тооцоо, зарга үүсгэх цаг болсон. Монгол хүмүүс туршилтын туулай биш. Хөрш 2 орон МАН ын коммунистуудыг ашиглаж вакцинаа Монгол хүн дээр туршиж байгаа үйлдэл гэсэн шүү.

0  |  0
zochin(64.119.25.145) 2021 оны 03 сарын 26

Orosuudiig uzen yadaj muuldag mongolchuud oros bakciniig golood hiilgehgui baihaa.

0  |  0
Баатаржав(202.9.40.147) 2021 оны 03 сарын 26

худлаа да худлаа. Орсууд хульхи шүү дээ. 7-р сард л ирж магадгүй

0  |  0
irgen(2.3.165.130) 2021 оны 03 сарын 26

ASHGVIDEE. UG ni bid jaahan hicheechihvel MUNH HUH TENGER ibeej bna shvv dee MONGOLCHUUD mini

0  |  0
Сайхан аа(77.38.148.28) 2021 оны 03 сарын 26

АШГУЙ ДЭЭ

0  |  0
Агуу Путин(103.212.119.53) 2021 оны 03 сарын 26

Агуу Орос орон л туслана ш дээ Дэлхийд вакцины хүрэлцээ муу байгаа гэнэлээ

0  |  0
Аль дээр авах байсан(103.212.119.53) 2021 оны 03 сарын 26

Аль эрт 1 сард аваад тарчихсан бол өдийд өөр байх байлаа.

0  |  0
Top