Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаатай хориглолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Улсын онцгой комиссын 19:00 цагаас эхэлсэн хурал дөнгөж сая дууслаа. Хурлаар хэлэлцэж гаргасан шийдвэрийн талаар Онцгой комисс дараах мэдээллийг өглөө. 

Шадар сайд С.Амарсайхан "Улаанбаатар төдийгүй орон нутагт халдварын тархалт нэмэгдэж байгаа тул зарим шийдвэрийг гаргалаа.

Нэгдүгээрт, Улаанбаатараас орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргаж байна. Хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно гэсэн үг. 

Хоёрдугаарт, халдварын тархалт өндөртэй байгаа Өмнөговь, Дорноговь, халдварын эрсдэл нэмэгдэж байгаа Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Төв, Хөвсгөл, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын "Улаан түвшин"-д гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Гуравдугаарт, халдварын тоо цаашид буурахгүй, тогтмол өссөн тохиолдолд дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд хаа хаанаа эрсдэл тархалтыг бууруулах чиглэлд анхаарч, хатуу шаардлага тавьж ажиллана. Ирэх өдрүүдэд халдварын тоог нэмэгдүүлэхгүй байхын төлөө холбогдох байгууллагууд ажиллах шаардлагатай.

Дөрөвдүгээр сарын 5-наас хөл хорио тогтоосон тохиолдолд энэ хугацаанд вакцинжуулалтад онцгой анхаарч ажиллана. Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр дараагийн вакцины татан авалтууд орж ирнэ. "Синофарм" үйлдвэрийн 300 мянган тун вакцин, ОХУ-ын "Спутник" вакцины сая тунгийн татан авалт эхэлснээр одоо байгаа вакцины нөөцтэйгөө нийлүүлж, Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутагт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Заавал хатуу хөл хорио тогтоож байж энэ асуудлыг шийдэх биш өөрсдөө дор бүрнээ хичээж чадвал эрсдэлийг бууруулах боломж байна" гэлээ.

Асуулт, хариултын хэсгээс хүргэе.

-Вакцин хийлгэсэн хүмүүсээс халдвар илэрсэн үү?

-Вакцин хийлгэсэн хоёр хүнээс халдвар илэрсэн. Вакцины эхний тун хийлгэснээр халдвар авах эрсдэлгүй болно гэсэн үг биш. Хоёр дахь тунгаа хийлгэтэл халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх хэрэгтэй. 

-УОК-ын Шуурхай штаб дотроо халдвар алдсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Шуурхай штабын ажилтнуудаас халдвар илэрсэн нь үнэн. Жаргалантад урт хугацаанд амралтгүй ажилласан Онцгой байдлын ажилтан, алба хаагчдыг 7 хоногийн хугацаатай сувилалд амраах арга хэмжээ авч байгаа. Шуурхай штабын 11 алба хаагчаас халдвар илэрсэн. Мөн нэг ажилтны хариу сэжигтэй гарсан.


Сануулахад, өнөөдөр улсын хэмжээнд 437 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 6332 хүрсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн 437 тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 5287 болсон бол орон нутагт 67 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 509 болоод байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 03 сарын 28

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  1
Зочин (202.126.89.116) 2021 оны 03 сарын 26

Энэ 7 хоногт 3 удаагаа хуралдах бий дээ. Өмнөх шийдвэрээсээ ямар ч ялгаагүй шийдвэр гаргасан байх шив дээ

0  |  0
sar(66.181.180.242) 2021 оны 03 сарын 28

gazar tarialanchid yah yum ergvv pizdanuudaa

2  |  1
Top