Улсын онцгой комиссын 19:00 цагаас эхэлсэн хурал дууслаа. Хурлаар хэлэлцэж гаргасан шийдвэрийн талаар Онцгой комисс дараах мэдээллийг өглөө.
Шадар сайд С.Амарсайхан "Улаанбаатар төдийгүй орон нутагт халдварын тархалт нэмэгдэж байгаа тул зарим шийдвэрийг гаргалаа.
Нэгдүгээрт, Улаанбаатараас орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргаж байна. Хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно гэсэн үг.
Хоёрдугаарт, халдварын тархалт өндөртэй байгаа Өмнөговь, Дорноговь, халдварын эрсдэл нэмэгдэж байгаа Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Төв, Хөвсгөл, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын "Улаан түвшин"-д гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх шийдвэр гаргалаа.
Гуравдугаарт, халдварын тоо цаашид буурахгүй, тогтмол өссөн тохиолдолд дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд хаа хаанаа эрсдэл тархалтыг бууруулах чиглэлд анхаарч, хатуу шаардлага тавьж ажиллана. Ирэх өдрүүдэд халдварын тоог нэмэгдүүлэхгүй байхын төлөө холбогдох байгууллагууд ажиллах шаардлагатай байна" гэлээ.
Түүнчлэн "Вакцин хийлгэсэн хүмүүсээс халдвар илэрсэн үү?" гэсэн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Вакцин хийлгэсэн хоёр хүнээс халдвар илэрсэн. Вакцины эхний тун хийлгэснээр халдвар авах эрсдэлгүй болно гэсэн үг биш. Хоёр дахь тунгаа хийлгэтэл халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх хэрэгтэй" гэсэн хариулт өглөө.
Мөн "УОК-ын Шуурхай штаб дотроо халдвар алдсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү" гэсэн асуултад Шадар сайд С.Амарсайхан "Шуурхай штабын ажилтнуудаас халдвар илэрсэн нь үнэн. Жаргалантад урт хугацаанд амралтгүй ажилласан Онцгой байдлын ажилтан, алба хаагчдыг 7 хоногийн хугацаатай сувилалд амраах арга хэмжээ авч байгаа. Шуурхай штабын 11 алба хаагчаас халдвар илэрсэн. Мөн нэг ажилтны хариу сэжигтэй гарсан" гэсэн хариулт өглөө.
Өнөөдөр улсын хэмжээнд 437 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 6332 хүрсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн 437 тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 5287 болсон бол орон нутагт 67 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 509 болоод байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59