Л.Баттөр: Иргэд PCR өгчихөөд хөдөө явахдаа 72 цагийн дотор өвчин авахгүй юм шиг ойлгоод байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

Хөдөө орон нутагт халдвар тарж байгаа шалтгаануудын нэг нь иргэд PCR шинжилгээ өгчихөөд хөдөө явахдаа 72 цагийн дотор өвчин авахгүй юм шиг ойлгож, халдвар хамгааллын дэглэмээ сулруулснаас үүдэлтэй гэж харж байна хэмээн ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлж байна. Мөн тэрбээр “PCR шинжилгээ өгөх тэр цаг мөчид та халдвар аваагүй байсан бол үүний дараа ямар ч цаг үед халдвар авах магадлал хэвээр байгааг ойлгож, ямарч цаг үед халдвах хамгааллын дэглэмээ сулруулахгүй байх хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.

УОК-оос халдварын тархалт өндөр байгаа Өмнөговь, Дорноговь, халдварын эрсдэл нэмэгдэж байгаа Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Төв, Хөвсгөл, Орхон, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын "Улаан түвшин"-д гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх шийдвэр гаргаад буй юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.90.139) 2021 оны 03 сарын 27

Шинжилгээ өгөх гэж алалцаж байхдаа л үүдэн дээр нь халдвар аваад л орж байна шүү. Яг тухайн үед нь илэрдэггүй юм байна нууц үедээ. Тэгээд хэд хоног нууц үедээ байж байгаад л илэрнэ дээ.

0  |  0
зочин(59.153.115.23) 2021 оны 03 сарын 27

ХӨСҮТ-с тухайн вакцины заавар дээр бичсэн эсрэг заалтыг иргэдэд дэлгэрэнгүй хэлж өгөх хэрэгтэй . Дашпагам вакциныг зааварын вакцин тарьж гээд байдаг . Тарьж байгаа цэгүүд нь зарим элэгний вирустэй хүнд зүгээр хийгээд зарим нь болохгүй гээд хийх гүй байгаа юм шиг байна . Аль зөв вм вэ.

0  |  0
Зочин(66.181.179.34) 2021 оны 03 сарын 27

Вакцин хийлгэх эсрэг заалт чинь өөрчлөгдсөн юм уу синафармийг элэгний вирустай хүнд эсрэг гээд орлогч чинь 11 цагийн мэдээгээр ярилаа хийгээд л бсан шүү дээ вакцин хийлгэх эсрэг заалтан дээр бгаагүй эмчид хэлсэн хийсэн вакцин ыхаа тухай мэдэхгүй бөөрөнхий юм ярина дараа нь хүний сэтгэл зүй эрүүл мэндээр тоглоод бгаа юм уу.

0  |  0
Зочин(103.10.23.172) 2021 оны 03 сарын 28

Амны хаалтгүй яваад бгаа юмуу амны хаалт нэмэргүй болчоо юу амны хаалтаа яриач

0  |  1
Top