Коронавирусний 361 тохиолдол батлагдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.03.27, 11:00 цаг/

ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын  16  лабораторид 17.000 шинжилгээ хийгдсэнээс 361 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 6693 боллоо.

Сүүлийн 24 цагт 87 хүн эдгэрч, эмчлэгдсэн хүний тоо 4237 болж байна.

Шинээр бүртгэгдсэн 361 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Үүнээс Улаанбаатар хотод 319 бүртгэгдэж, нийслэлийн нийт өвчлөл 5606 боллоо гэв.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд батлагдсан 361 тохиолдлын 42 нь орон нутагт батлагдсан байна. Тухайлбал, Өвөрхангай аймагт 7, Баянхонгор аймагт 2, Хөвсгөл аймагт 2,  Орхон аймаг 15,  Төв аймагт  4,  Дархан-Уул аймагт 7,  Архангай аймагт 12 тохиолдол тус тус батлагджээ.

Өнгөрсөн шөнө коронавирусний халдвартай 73 настай БНХАУ-ын иргэн Монгол Улсад нас баржээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 6 боллоо гэж ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.

 

ШУУД ҮЗЭХ 

 

 

Top