Коронавирусээр өвчилсөн 73 настай хятад иргэн Монголд нас баржээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. /2021.03.27, 11:00 цаг/

Өнгөрсөн шөнө коронавирусний халдвартай 73 настай БНХАУ-ын иргэн Монгол Улсад нас баржээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 6 боллоо гэж ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 87 хүн эдгэрч, эмчлэгдсэн хүний тоо 4237 болжээ. 24 цагийн дотор шинээр бүртгэгдсэн 361 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Үүнээс Улаанбаатар хотод 319 бүргэгдэж, нийслэлийн нийт өвчлөл 5606 болсон байна.

Top