Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13210 хүнд шинжилгээ хийснээс 575 хүний халдвар батлагдаж, Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 7589 хүрлээ.
Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр хийгдсэн шинжилгээгээр Улсын ерөнхий прокурорын газраас халдварын тохиолдол батлагджээ.
Тус байгууллагаас нийт долоон тохиолдол батлагдсан гэх бөгөөд прокурор болон архивын ажилтан, жолооч нар багтаж байгаа гэх мэдээлэл байна.
Улмаар Улсын ерөнхий прокурорын газрын алба хаагчдыг шинжилгээнд хамруулж, голомтын ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Одоогоор нийслэл хотын хэмжээнд нийт 63 байршлыг идэвхтэй голомт гэж үзэж байна. Иймд иргэн та өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг албаныхан санууллаа.
Сэтгэгдэл ( 0 )