Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13210 хүнд шинжилгээ хийснээс 575 хүний халдвар батлагдаж, Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 7589 хүрээд байгаа тухай өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр /2020.03.29/ Татварын ерөнхий газрын ажилтнаас халдвар илэрч батлагджээ. Тус ажилтан нь цахимаар ажиллаж байсан бөгөөд Татварын ерөнхий газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэв.
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар нийслэл хот бүхэлдээ халдварын эрсдэлтэй бүс болсон учир иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих шаардлагатай байна.
Өдөр ирэх бүр халдварын нөхцөл байдал даамжирч, халдварын тоо нэмэгдэж байгаа учраас өнөөдөр Улсын онцгой комисс шуурхай хурал зарлаж хуралдсан.
Улсын онцгой комиссын цахим хурлаар цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-аас УОК-д ирүүлсэн тархалтыг бууруулах саналыг харгалзаж үзээд 2021 оны дөрөвдүгээр сарын 3-18-ны өдөр хүртэл гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийн УЛААН түвшинд шилжих саналыг Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр болжээ.