Тагнуулын ажилтнаас КОВИД ИЛЭРЧ, гэрт нь тусгаарлан эмчилж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Өнгөрөгч амралтын өдөр Тагнуулын ерөнхий газрын алба хаагчаас коронавирусний халдвар илэрчээ. Улмаар халдварын онош батлагдсан алба хаагчийг гэрт нь тусгаарлан эмчилж байна. 

Тагнуулын ерөнхий газраас халдвар гарсантай холбогдуулан бусад алба хаагчдыг коронавирусний шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд хавьтал, маршрут тогтоох ажил хийгдэж эхэлжээ. 

Өнөөдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 7589 болоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top