"Буянт-Ухаа" спортын ордонд ор дэлгэж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Эрүүл мэндийн сайдын тушаалаар "Буянт-Ухаа" спортын ордонд ор дэлгэж эхэллээ. Энд коронавирусний халдвартай хүмүүсийг эмчлэхээр бэлтгэж байна. 

Өнгөрсөн хоногт ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан зургаан хүн нас барж, нас баралт 37 болсон нь нөхцөл байдал хүндэрснийг илтгэж байна. 

Халдвараар нас барсан зургаан хүний хувьд 34 настай эрэгтэй, 49 настай эрэгтэй, 76 настай эмэгтэй, 64 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй байв. Тэдний нэг нь Сүхбаатар аймагт хэвтэн эмчлүүлж байхдаа нас баржээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатарт 1020, орон нутагт 84, нийт 1107 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагджээ. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол энэ цаг мөчид 19672 хүрээд байна. 

ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож, хэд хэдэн анхаарал татсан мэдээлэл өгснийг энд дарж, КОВИД ТОЙМ хэсгээс уншина уу!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top